Агуулга руу очих
☎ 7570 3300 wellness@lac.mn Улаанбаатарт 170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
LAC

LAC Joint ProtecНөөцтэйАНУ

LAC Joint Protec Flex үе мөчний — 120 шахмал

  • UC-II® 40 мг · CurQLife Plus® 125 мг
  • Өдөрт 2–4 шахмал
  • Улсын бүртгэлтэй

Урд, зүүн талаас

  • UC-II® коллаген — хүний судалгааны тун 40 мг
  • CurQLife Plus® турмерикийн ханд
  • Глюкозамин 750 мг · хондроитин 600 мг
  • Гиалуроны хүчил
  • 5 идэвхт орц нэг томьёонд
  • АНУ-д үйлдвэрлэсэн
294,000₮

Анх удаа авахад 5% хөнгөлөлт — нэвтэрвэл өөрийн үнээ харна.

4,900₮/ хоног Нэг савлагаа 60 хоног хүрэлцэнэ

Худалдан авалтаас +4,409 LAC$-аас

Олноор авбал хямдарна: 2 ш −10%, 3 ш −15%

1

170,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй

Энэ савыг ойролцоогоор 60 хоног хэрэглэнэ. Хөтөлбөрт нэмбэл дараагийн худалдан авалтаас 5% хөнгөлөлт эхэлж, цикл ахих тусам өснө. Хөтөлбөрийн тухай

  • Захиалга тутамд и-баримт автоматаар
  • Minu / QPay, Storepay, Pocket-ээр төлнө
  • Хуваан төлөхөд хямдрал, LAC$ хамаарахгүй
  • Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ

Хэнд зориулсан бэ

  • 40-өөс дээш насны, үе мөчөө урьдчилан арчлахыг хүссэн хүмүүс
  • Дасгал, спортоор идэвхтэй хичээллэдэг хүмүүс
  • Биеийн хүчний ажил хийдэг, удаан зогсож ажилладаг хүмүүс
  • Илүүдэл жинтэй, үе мөчинд ачаалал ихтэй хүмүүс
  • Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг хүмүүс
Хэн хэрэглэхгүй байх вэ →

Хөдөлгөөний уян хатан байдал, өдөр тутмын ачааллыг тэтгэнэ

Үр ашиг

  • Хөдөлгөөний уян хатан байдал

    Хүний судалгаанд UC-II® 40 мг хэрэглэсэн хүмүүсийн өвдөгний сунах далайц плацебоос илт их болсон.

    Хүний судалгаатай

  • Үений тав тух

    Үе мөчний тухгүй байдал, хөшилтийг багасгахад тусална. Хүний судалгаанд өвдөлт, хөшилтийн оноо сайжирсан.

    Хүний судалгаатай

  • Мөгөөрсийг хамгаална

    Глюкозамин, хондроитин мөгөөрсний бүтцийн нэгдлүүдээр хангаж, элэгдлээс хамгаалахад тусална.

  • Үеийг тосолно

    Гиалуроны хүчил үений шингэний бүрэлдэхүүн болж, үрэлтийг багасгаж, хөдөлгөөнийг зөөлрүүлнэ.

  • Антиоксидант хамгаалалт

    CurQLife Plus® турмерикийн куркумин үе мөчийг исэлдэлтээс хамгаална.

  • Ачааллын дараах сэргэлт

    Дасгал, биеийн хүчний ажлын дараах эдийн нөхөн сэргэлтийг дэмжинэ.

Үр ашиг бүрийн эх сурвалжийг судалгааны хэсгээс харна уу.

40 мг
UC-II® коллаген өдрийн тунд — хүний судалгааны тунтай яг ижил.
750 мг
Глюкозамин HCl өдрийн 2 шахмалд.
600 мг
Хондроитин сульфат өдрийн 2 шахмалд.
20 ×
CurQLife Plus® энгийн турмерикээс илүү чөлөөт куркумин өгнө (LAC брошур).

Яагаад

Яагаад үе мөчөө урьдчилан арчлах хэрэгтэй вэ?

Үе мөч нь хоёр ясыг холбож, толгой эргүүлэх, тохой нугалах, шат өгсөх бүрт ажилладаг «нугас». Нас ахих, өдөр тутмын ачаалал хуримтлагдах тусам үений мөгөөрс элэгдэж, хөшиж эхэлдэг.

Өвдөгний сунах өнцөг · 120 хоногийн дараа

Плацебохарьцуулах бүлэг 74°
UC-II® 40 мгэнэ бүтээгдэхүүний тун 81°

UC-II®→мөгөөрс→уянхөдөлгөөнUC-II® мөгөөрсний эрүүл бүтцийг дэмжиж, өвдөгний хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлсэн

Эх сурвалж: Lugo J.P. ба бусад, 2013, Journal of the International Society of Sports Nutrition — эрүүл 55 хүн, UC-II® 40 мг/өдөр, 120 хоног.
01

Мөгөөрс — үений зөөлөн дэвсгэр

Ясны үзүүрийг гөлгөр мөгөөрс бүрхэж, үений шингэн түүнийг тосолдог. Хаалганы нугасыг тосолгүй удаан хэрэглэхэд шажигнаж, хөшдөгтэй адил мөгөөрс нимгэрч, шингэн багасахад үе хөшиж, хөдлөхөд тухгүй болно.

02

Элэгдлийг юу түргэсгэдэг вэ?

Нас ахих, илүүдэл жин, буруу байрлалаар удаан суух, өндөр өсгийтэй гутал, хүнд ачаа өргөх, хэт ачаалалтай дасгал. Өглөө орноосоо босох, тонгойж юм өргөх, шатаар өгсөхөд үе хөших нь анхны дохио байдаг.

03

Таван орц — таван үүрэг

UC-II® коллаген мөгөөрсний бүтцийг, глюкозамин, хондроитин мөгөөрсний барилгын материалыг, гиалуроны хүчил үений шингэнийг, CurQLife Plus® турмерик антиоксидант хамгаалалтыг хангана.

04 · Хариулт

Судалгааны тунтай яг ижил

Joint Protec Flex-ийн өдрийн 2 шахмалд UC-II® 40 мг орсон нь хүний судалгаануудад хэрэглэсэн тунтай яг адил. CurQLife Plus® нь энгийн турмерикээс 20 дахин илүү чөлөөт куркумин өгдөг патентлагдсан хэлбэр (LAC брошур).

Гол орц
  • UC-II®40 мг
  • CurQLife Plus®125 мг
  • Глюкозамин HCl750 мг
  • Хондроитин сульфат600 мг
Эх сурвалж: бүтээгдэхүүний шошго.

Биед юунд оролцдог вэ

UC-II®

Мөгөөрсний бүтэц

Денатураци хийгдээгүй II хэлбэрийн коллаген. Үений эдийг бэхжүүлж, мөгөөрсний нөхөн төлжилтийг дэмжинэ.

Глюкозамин

Мөгөөрсний материал

Мөгөөрсөнд байгалиасаа агуулагддаг нэгдэл. Элэгдлээс хамгаалж, нөхөн төлжилтийг дэмжинэ.

Хондроитин

Үений үйл ажиллагаа

Глюкозаминтай хамт үений элэгдлээс үүдэлтэй тухгүй байдлыг зөөлрүүлж, үений үйл ажиллагааг дэмжинэ.

Гиалурон

Тосолгоо

Нас ахих тусам буурдаг үений шингэний бүрэлдэхүүн. Үеийг тосолж, хөшилтийг багасгана.

Турмерик

Антиоксидант хамгаалалт

CurQLife Plus® куркумин үе мөчийг исэлдэлтээс хамгаалж, уян хатан хөдөлгөөнийг дэмжинэ.

Нотолгоо

Хүний клиник судалгаа

UC-II®-ийг өдөрт 40 мг — Joint Protec Flex-ийн 2 шахмалтай яг ижил тунгаар — хэрэглэсэн, плацебо хяналттай хүний хоёр судалгаа.

Lugo J.P. ба бусад, 2013. Journal of the International Society of Sports Nutrition

Оролцогч
55 эрүүл хүн, ачааллын үед өвдөг тухгүй болдог
Тун
UC-II® 40 мг / хоног
Хугацаа
120 хоног
Үзүүлэлт
Өвдөгний сунах өнцөг, ачааллын үеийн өвдөлт

Үр дүн: өвдөгний сунах өнцөг плацебо бүлгийнхээс илт их байсан (81.0° ба 74.0°). Ачааллын үеийн өвдөлт бүрэн арилсан хүн UC-II® бүлэгт 5, плацебо бүлэгт 1 байсан.

Эх сурвалж →

Lugo J.P. ба бусад, 2016. Nutrition Journal

Оролцогч
191 хүн, өвдөгний үений элэгдэлтэй
Тун
UC-II® 40 мг / хоног
Хугацаа
180 хоног
Үзүүлэлт
WOMAC оноо (өвдөлт, хөшилт, хөдөлгөөн)

Үр дүн: 180 дахь хоногт нийт WOMAC оноо плацебо бүлгээс илт сайжирсан. Өвдөлт, хөшилт, хөдөлгөөний гурван үзүүлэлт бүгд илт сайжирсан.

Эх сурвалж →

Ижил тун, ижил орц: хоёр судалгаа хоёулаа патентлагдсан UC-II®-ийг өдөрт 40 мг-аар хэрэглэсэн — Joint Protec Flex-д орсон хэлбэр, тунтай яг адил.

Зөвлөмж

Үр дүнг нэмэгдүүлэх өдөр тутмын 5 дадал

Бүтээгдэхүүнтэй хамт эдгээр энгийн дадлыг хэвшүүлбэл үр нөлөө нь илүү бүрэн мэдрэгдэнэ.

Өнөөдрийн дадал0 / 5

Хийсэн дадлаа дарж тэмдэглээрэй.

Жингээ хянах

Илүүдэл жин алхам бүрт өвдөгний үенд нэмэлт ачаалал өгдөг.

30 минут / өдөр

Өдөрт 30 минут зөөлөн хөдөлгөөн

Усанд сэлэх, дугуй, тэгш газар алхах нь үеийг ачаалалгүй хөдөлгөнө.

Өндөр өсгийтийг хязгаарлах

Өндөр өсгийт хөлийг байгалийн бус байрлалд оруулж, өвдөгний мөгөөрсийг ачаалдаг.

2 удаа / 7 хоног

Долоо хоногт 2 удаа булчин чийрэгжүүлэх

Гуя, өгзөгний булчин чийрэг байх нь өвдөгний ачааллыг хуваана.

30 минут тутам

30 минут тутамд босох

Удаан суухдаа 30 минут тутамд босож, сунгаалт хийгээрэй.

Хэрэглээ

Хэрэглэх заавар

Өдөрт 2 шахмал — судалгааны UC-II® тун 40 мг.

Насанд хүрэгч

2–4 шахмал / өдөр

  1. Өдөрт 2 шахмалыг устай хамт ууна — UC-II® 40 мг-ийн тун.
  2. Шаардлагатай бол өдөрт 4 шахмал хүртэл хэрэглэж болно.
  3. Дор хаяж 4 сар тасралтгүй хэрэглэнэ.
Шахмалын онцлогГонзгой шахмал (caplet) · хиймэл амтлагч, хиймэл өнгө, хадгалалтын бодисгүй.

Өдөрт 2 шахмалаар нэг савлагаа 60 хоногт хүрэлцэнэ.

Ил тод байдал

Баталгаажуулах баримт

Улсын бүртгэл болон Монголд оруулсан цуврал бүрийн баримт — хэн гаргасныг тэмдэглэв.

  • Улсын бүртгэл БүртгэлтэйF20240327Supp03384
  • Гаалийн мэдүүлэг 6 цуврал бүгд мэдүүлэгтэйСүүлийн импорт 2026.06.25
01

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Засгийн газар · Монгол
Улсын бүртгэлийн гэрчилгээ
Бүртгэлийн дугаар
F20240327Supp03384
Гэрчилгээн дээрх нэр
LAC Joint Protec Flex, №120 caplets

Энэ бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох, худалдах зөвшөөрөлтэй бөгөөд бүртгэлийн гэрчилгээг Phroniva ХХК эзэмшдэг.

02

Гаалиар орсон цуврал

Засгийн газар · Гааль

Монголд оруулсан цуврал бүр гаалийн мэдүүлэгтэй. Савны ёроол дахь цувралын дугаараа доороос олоорой.

ЦувралИмпортХугацааГаалийн мэдүүлэгШалгах
61406 шинэ 2026.06.25 Шошгон дээр LSW2616189, LSW2620759 Шалгах →
53207 2026.05.07 2028.12 LSW2610062, LSW2612518 Шалгах →
53202 2026.03.24 2028.12 LSW2606126 Шалгах →
52557 2025.12.09 2028.09 LSW2524862 Шалгах →
52129 2025.10.16 2028.07 LSW2521282 Шалгах →
52128 2025.09.25 2028.07 LSW2519574 Шалгах →

6 цуврал бүгд гаалийн мэдүүлэгтэй

Савныхаа цувралыг шалгах Цувралын дугаарыг оруулбал импорт, гаалийн мэдүүлэг, хэрэглэх хугацааг нь харуулна.

Хамт хэрэглэх

LAC Joint Protec цуврал

Үе мөч, ясыг өөр өөр талаас нь дэмждэг бүтээгдэхүүнүүд. Joint Protec Flex мөгөөрсийг, кальци, витамин D ясны бат бөх байдлыг дэмждэг тул бие биенээ нөхдөг.

БүтээгдэхүүнГол орцГол зорилгоҮнэ
LAC Joint Protec Flex үе мөчний — 120 шахмалЭнэ хуудас · 120 ш UC-II® 40 мг · CurQLife Plus® 125 мг Үе мөчний бүрэн дэмжлэг 294,000₮
LAC FullCal кальци, нимбэгний амттай 3 г — 60 савхан60 ш Кальцийн цитрат 250 мг · магни 125 мг Ясны бат бөх байдал 224,000₮
LAC Витамин D3 1000 IU — 180 зөөлөн капсул180 ш Витамин D3 1000 IU Кальцийн шингэц, яс 88,000₮

Тусламж

Түгээмэл асуулт

Хэрхэн хэрэглэх вэ?

Өдөрт 2 шахмалыг устай хамт ууна. Шаардлагатай бол өдөрт 4 шахмал хүртэл хэрэглэж болно.

Хэдий хугацаанд үр дүн мэдрэгдэх вэ?

Хүний судалгаанд үр дүнг 120 болон 180 хоногийн дараа хэмжсэн. Дор хаяж 4 сар тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Joint Protec цувралаас аль нь надад тохирох вэ?

Joint Protec Flex бол UC-II®, турмерик, глюкозамин, хондроитин, гиалуроны хүчлийг нэгтгэсэн, цувралын хамгийн бүрэн найрлагатай бүтээгдэхүүн. Цагаан хоолтон эсвэл далайн хүнсний харшилтай бол турмерик, усан үзмийн үрийн хандтай Joint Protec Turmeric-ийг сонгоорой.

Хэнд илүү тохиромжтой вэ?

Үе мөчөө урьдчилан арчлахыг хүссэн 40-өөс дээш насныхан, спортоор идэвхтэй хичээллэдэг, биеийн хүчний ажил хийдэг, удаан зогсож ажилладаг, илүүдэл жинтэй эсвэл өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг хүмүүст.

Хэн болгоомжтой хэрэглэх вэ?

Тахиа, коллаген, турмерикт харшилтай бол хэрэглэхгүй. Жирэмсэн, хөхүүл, дархлааны эмгэгтэй, цусны бүлэгнэлтийн эмгэгтэй, чихрийн шижинтэй, бөөр эсвэл элэгний эмгэгтэй бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Цус шингэлэх, чихрийн шижингийн, дархлаа дарангуйлах эм эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs) уудаг бол мөн эмчээс асуугаарай.

Бусад бүтээгдэхүүнтэй хослуулж болох уу?

Болно. FullCal кальци, витамин D3 ясны бат бөх байдлыг дэмждэг тул мөгөөрсийг дэмждэг Joint Protec Flex-тэй сайн хослоно.

Асуулт байвал хаашаа хандах вэ?

7570 3300 дугаарт залгах эсвэл wellness@lac.mn хаягаар бичээрэй.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй. Эм зүйчээс зөвлөгөө авах бол 7570 3300.

Найрлага

Хоёр шахмалд (өдрийн тун): глюкозамин HCl 750 мг, хондроитин сульфат 600 мг, CurQLife Plus® турмерикийн ханд 125 мг, UC-II® 40 мг, гиалуроны хүчил 2.5 мг.

Орцуудын тайлбар →
Хар ногоон, капсул хэлбэрийн шахмал
Нэг ширхэг Хар ногоон, капсул хэлбэрийн шахмал Хэмжээг сантиметрийн шугамаар харуулав.
Нэг савлагаанд
120 шахмал
Хэлбэр
Гонзгой шахмал (caplet)
Өдрийн хэрэглээ
2–4 шахмал
Үйлдвэрлэсэн
АНУ

UC-II®денатураци хийгдээгүй II хэлбэрийн коллаген

40 мг

Энэ тунд 40 мг
Хүний судалгааны тун 40 мг

UC-II® бол байгалийн бүтцээ хадгалсан, патентлагдсан II төрлийн коллаген. Үе мөч, мөгөөрсний гол коллаген тул хөдөлгөөн, уян хатан байдлыг дэмжинэ.

CurQLife Plus®турмерикийн ханд

125 мг

Патентлагдсан CurQLife Plus® ханд 125 мг тутамдаа 27.5 мг куркуминоид агуулахаар стандартчилсан. Антиоксидант шинжээрээ сайтар судлагдсан куркумин үе мөчний тав тухыг дэмжинэ.

Глюкозамин HClмөгөөрсний бүтцийн нэгдэл

750 мг

Биед байгалиасаа байдаг, мөгөөрсийг бүтээхэд гол үүрэгтэй нэгдэл. Үеийг тослож, цохилтыг зөөлрүүлж, үе мөчийг хөнгөн, чөлөөтэй хөдөлгөхөд тусална.

Ашиг тус

Гол орцууд юу хийдэг вэ

Орцын нэр дээр дарж тайлбарыг нь харна.

  1. 01 Хондроитин сульфат600 мг

    Үе мөчний уян хатан байдлыг хадгалдаг, байгалиасаа агуулагддаг шим тэжээл. Глюкозаминтай хослон үе мөчний эрүүл мэндэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хос.

  2. 02 Гиалуроны хүчил2.5 мг

    Усны молекулыг өөртөө татан барьдаг тул үе мөчийг тосолгоотой байлгаж, яс хоорондоо үрэлдэхээс хамгаална. Коллагены адил нас ахих тусам буурдаг тул нөхөх нь чухал.

Бүрэн найрлага 5 орц

CurQLife® Plus® Турмерик ханд, Глюкозамин HCl, Хондроитин сульфат болон бусад 2 орц
Орц, найрлага Хэмжээ
Глюкозамин HCl 750 мг
Хондроитин сульфат 600 мг
UC-II® 40 мг
Туслах орц, найрлага
Dicalcium phosphate, microcrystalline cellulose, silicon dioxide, croscarmellose sodium, magnesium stearate.

Туслах орц

Дикальцийн фосфат, микрокристалл целлюлоз, цахиурын давхар исэл, кроскармеллоз натри, магнийн стеарат. **Агуулаагүй:** хиймэл амтлагч, хиймэл өнгө, хадгалалтын бодис. UC-II® тахианы мөгөөрснөөс гаргаж авсан.

Хадгалах

Нарны шууд тусгал тусахааргүй хуурай, сэрүүн орчинд хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Савлагаа

Нэг савлагаанд 60 ширхэг, өдөрт 2 ширхэгээр хэрэглэнэ.

Хэрэглэхээс зайлсхийх, эсвэл эмчтэй зөвлөх

Орц найрлагад харшилтай хүмүүс
Дараах орцуудад харшилтай бол хэрэглэхээс татгалзаарай: UC-II® төрлийн 2 коллаген: Тахианы мөгөөрсний ханднаас гаргаж авсан тул тахиа эсвэл коллагентай холбоотой харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Турмерик эсвэл куркумин: Турмерик болон түүний идэвхтэй нэгдлүүдэд харшилтай бол хэрэглэхээс зайлсхийх. Бусад орц найрлага: Глюкозамин HCl, хондроитин сульфат, гиалуроны хүчил, мөн нэмэлт орц болох дикальци фосфат, микрокристалл целлюлоз, хлорелла (гадаргуугийн бүрхүүл), цахиурын давхар исэл, кроскармеллоз натри, магнийн стеарат зэрэгт харшилтай бол хэрэглэхгүй байх.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
Жирэмсэн эсвэл хөхүүл бол эмчтэй зөвлөлдөх шаардлагатай. UC-II® болон CurQlife Plus® турмерикийн ханд нь жирэмслэлт болон хөхүүл үед хэрэглэх аюулгүй байдал нь тогтоогдоогүй.
Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс
Эрүүл мэндийн асуудалтай бол эмчтэй зөвлөлдөөрэй, ялангуяа дараах тохиолдолд: Дархлааны эмгэг: UC-II® нь дархлааны системийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул дархлааны эмгэгтэй хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Цусны бүлэгнэлтийн эмгэг: Турмерик нь цусны бүлэгнэлтийг удаашруулж, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Чихрийн шижин: Глюкозамин нь цусан дахь сахарын түвшинд нөлөөлж болзошгүй. Бөөр эсвэл элэгний эмгэг: Бүтээгдэхүүн эдгээр эрхтэнд нөлөөлж болзошгүй тул эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.
Эм хэрэглэж буй хүмүүс
Эм хэрэглэж байгаа бол эмчтэй зөвлөлдөөрэй, ялангуяа дараах эмүүдийн хувьд: Цус шингэлэх эм (антикоагулянт): Турмерик нь эдгээр эмийн үйлчилгээг нэмэгдүүлж, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Чихрийн шижингийн эм: Глюкозамин нь цусан дахь сахарын хяналтад саад учруулж болзошгүй. Дархлаа дарангуйлагч эм: UC-II® нь дархлаа дарангуйлагч эмүүдтэй харилцан үйлчлэл үзүүлж болзошгүй. Стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs): Турмерик нь эдгээр эмтэй хамт хэрэглэхэд ходоод гэдэсний гаж нөлөөг нэмэгдүүлэх магадлалтай.

Хориглох заалт, анхааруулга

Хэрэв та жирэмсэн, хөхүүл, ямар нэгэн эм ууж байгаа эсвэл өвчтэй бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.

Худалдан авсан хүмүүс юу гэж хэлсэн бэ

Худалдан авалтын дараах судалгаанд өгсөн хариултууд. Зөвхөн энэ бүтээгдэхүүнийг дангаар нь авсан захиалгын хариултыг эндээс харуулж байгаа тул сэтгэгдэл нь энэ бүтээгдэхүүнийхэн болох нь тодорхой. Үнэлгээгээр шүүгээгүй.

2026 оны 2 сар
Өвдөгний 3 үений атроз Joint protec Flex -ийг хэрэглэсэн үр дүн сайн байн 10 хоногийн дараа өвдөлт нэлээд буурсан дасгал хөдөлгөөн хийхэд эрч хүч нэмэгдсэн бнаа баярлалаа
Баталгаажсан худалдан авалт Дахин авна гэсэн

Хамт авдаг

Энэ бүтээгдэхүүнийг авсан хүмүүс мөн авсан.

Гоо сайхан Taut Rejuvenate+ коллаген 50 мл — 8 шил

13,000 мг RDS® коллаген, ихэс, AG иж бүрдэлтэй — арьсыг дотроос нь чангална

8 шх
290,000₮
Анх удаа авахад −5% +4,349 LAC$

Төрөл ижил бүтээгдэхүүн

BrainSpeed PS — 30 шахмал

Анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг тэтгэх тархины тэжээл

30 шх
244,000₮
Анх удаа авахад −5% +3,659 LAC$
294,000₮ +4,409 LAC$