LAC зөвлөх
Эрүүл мэнд, бүтээгдэхүүний зөвлөгөөЭнэ бол эмчийн зөвлөгөө биш. Өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
Хууль эрх зүй
Хүргэлтийн журам
Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 8 сарын 26
Хүргэлтийн төлбөр
Улаанбаатар хотод 170,000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй. 170,000₮-с доош захиалгад хүргэлтийн төлбөр 5,000₮ болно. Хямдруулсан дүн биш, бүтээгдэхүүний дүнгээр тооцно.
Хотын захын дүүрэг болон алслагдсан хороодод хүргэлтийн нэмэлт төлбөр гарч болно. Ийм тохиолдолд захиалга авахдаа ажилтан урьдчилан хэлнэ.
Хүргэх хугацаа
- Улаанбаатар, төлбөр урьдчилж баталгаажсан: 12–36 цаг. Баяр, ачаалалтай үед 72 цаг хүртэл байж болно.
- Улаанбаатар, төлбөр баталгаажаагүй: 24–72 цаг.
- Орон нутаг: төлбөр баталгаажсаны дараа 24–48 цагт орон нутгийн унаанд тавьж өгнө. Тээврийн зардлыг хэрэглэгч хариуцна.
Хаяг ба холбоо барих
Хаяг, утасны дугаар өөрчлөгдвөл нэн даруй мэдэгдэнэ үү. Захиалга агуулахаас гарсны дараа хаяг өөрчлөгдвөл нэмэлт төлбөр гарна.
Хүргэлтийн ажилтан таны үлдээсэн дугаарт холбогдоно. Дугаар нь ажиллахгүй бол захиалга дараагийн өдөрт шилжинэ.
Хаалганы гадаа үлдээх
Хэрэглэгчийн хүсэлтээр хаалганы гадаа эсвэл өөр байршилд үлдээсэн барааны алдагдал, эвдрэлийн эрсдэлийг хэрэглэгч хариуцна.
Цуцлалт
Захиалга агуулахаас гараагүй байвал цуцлах боломжтой. Гарсны дараа цуцалбал — үнэгүй хүргэлттэй захиалга ч мөн — хүргэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна.
Үргэлжлүүлэхийн тулд нэвтэрнэ үү
Энэ үйлдэлд бүртгэлтэй хаяг шаардлагатай. Утасны дугаараа оруулаад мессежээр ирэх кодоор нэвтэрнэ.