LAC зөвлөх
Эрүүл мэнд, бүтээгдэхүүний зөвлөгөөЭнэ бол эмчийн зөвлөгөө биш. Өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
Хууль эрх зүй
Буцаалт ба солилтын журам
Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 8 сарын 26
Буцаалт хүлээн авах нөхцөл
Дараах нөхцөл бүрийг хангасан байх шаардлагатай:
- бүтээгдэхүүн хэрэглээгүй, задлаагүй;
- шошго, лац, битүүмж гэмтээгүй;
- сав баглаа боодол бүрэн;
- цуврал (batch / LOT) дугаар тод харагдана.
Бохирдсон, эвдэрсэн, ашигласан бүтээгдэхүүнийг буцаан авахгүй бөгөөд хэрэглэгчид эргүүлэн илгээнэ.
Гэмтэлтэй эсвэл үйлдвэрийн доголдолтой бараа
Бараа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор wellness@lac.mn хаягаар дараах мэдээллийг илгээнэ үү: утас, нэр, хаяг, бүтээгдэхүүний зураг, LOT дугаар, дуусах хугацаа, буцаах шалтгаан.
Нөхцөл хангасан тохиолдолд төлбөрийг анх төлсөн данс руу ажлын 3 хоногт багтаан олгоно.
Солилт
Захиалга хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, зөвхөн буруу эсвэл гэмтэлтэй бараанд солилт хамаарна. Нөөц байхгүй бол ижил үнэтэй бүтээгдэхүүнээр солино. Хот хоорондын буцаалтын тээврийн зардлыг хэрэглэгч хариуцна.
Буцаан олгохгүй зүйлс
LAC$ хуримтлал болон цахим бэлгийн картыг бэлнээр буцаан олгохгүй.
Холбоо барих
wellness@lac.mn · 7570 3300
Үргэлжлүүлэхийн тулд нэвтэрнэ үү
Энэ үйлдэлд бүртгэлтэй хаяг шаардлагатай. Утасны дугаараа оруулаад мессежээр ирэх кодоор нэвтэрнэ.