Агуулга руу очих
☎ 7570 3300 wellness@lac.mn Улаанбаатарт 170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
LAC

НөөцтэйТайвань

LAC FullCal кальци, нимбэгний амттай 3 г — 60 савхан

  • 60 ш
  • Улсын бүртгэлтэй

Урд талаас

224,000₮

Анх удаа авахад 5% хөнгөлөлт — нэвтэрвэл өөрийн үнээ харна.

7,470₮/ хоног Нэг савлагаа 30 хоног хүрэлцэнэ

Худалдан авалтаас +3,359 LAC$-аас

Олноор авбал хямдарна: 2 ш −10%, 3 ш −15%

1

170,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй

Энэ савыг ойролцоогоор 30 хоног хэрэглэнэ. Хөтөлбөрт нэмбэл дараагийн худалдан авалтаас 5% хөнгөлөлт эхэлж, цикл ахих тусам өснө. Хөтөлбөрийн тухай

  • Захиалга тутамд и-баримт автоматаар
  • Minu / QPay, Storepay, Pocket-ээр төлнө
  • Хуваан төлөхөд хямдрал, LAC$ хамаарахгүй
  • Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ

Хэнд зориулсан бэ

  • Яс, үе мөчний эрүүл мэндэд анхаарал хандуулж буй хүмүүс.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүнд харшилтай (lactose intolerant) хүмүүс.
  • Жирэмсэн болон хөхүүл эхчүүд.
  • Спортоор хичээллэдэг, дасгал хөдөлгөөн их хийдэг хүмүүс.
  • Нас ахиж буй хүмүүс (ялангуяа 30-аас дээш насны).
  • Өдөр тутмын амьдралдаа завгүй, стресстэй хүмүүс.
Хэн хэрэглэхгүй байх вэ →

Үр ашиг

  • Яс, шүдний нягтыг бэхжүүлнэ.

  • Кальцийг нөхөж, шимэгдэлтийг сайжруулна.

  • Мэдрэл, булчингийн эрүүл үйл ажиллагааг дэмжинэ.

Зөвлөмж

Үр дүнг нэмэгдүүлэх өдөр тутмын 5 дадал

Бүтээгдэхүүнтэй хамт эдгээр энгийн дадлыг хэвшүүлбэл үр нөлөө нь илүү бүрэн мэдрэгдэнэ.

Өнөөдрийн дадал0 / 5

Хийсэн дадлаа дарж тэмдэглээрэй.

Хоолонд юу оруулах вэ?

  • Сүү2–3 аяга
  • Тарагөдөр бүр
  • Бяслагзууш
  • Тофухоолонд
  • Бүйлсатга
  • Брокколиуураар
  • Шар буурцгийн сүүкальцижуулсан
  • Сардинястай нь
  • Чиа үртарагт
2–3 аяга / өдөр

Өдөр бүр 2–3 аяга сүүн бүтээгдэхүүн

Сүү, тараг, бяслаг кальцийн гол эх үүсвэр. Сүү уудаггүй бол тофу, бүйлс, брокколи сонгоорой.

15–30 минут / өдөр

Өдөрт 15–30 минут наранд

Витамин D кальцийн шингээлтэд хэрэгтэй. Нартай өдрүүдэд гадаа гараарай.

3 удаа / 7 хоног

Долоо хоногт 3 удаа жин даасан дасгал

Алхах, шат өгсөх, хүчний дасгал ясыг ажиллуулж бэхжүүлнэ.

5 г / өдөр

Давс өдөрт 5 г хүртэл

Давс нэг цайны халбагаас ихгүй байхыг зорь. Хиам, давсалсан хүнс, шар буурцгийн сумсанд давс их байдаг.

2–3 аяга / өдөр

Кофег өдөрт 2–3 аяга хүртэл

Хэт их кофеин кальцийг шээсээр алдагдуулдаг.

Ил тод байдал

Баталгаажуулах баримт

Эмийн агентлагийн бүртгэлийн гэрчилгээ
Эмийн агентлагийн бүртгэлийн гэрчилгээ

Энэ бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох, худалдах зөвшөөрөлтэй бөгөөд бүртгэлийн гэрчилгээг Phroniva ХХК эзэмшдэг.

Бүртгэлийн дугаар
F20240119Supp03224
Гэрчилгээн дээрх нэр
LAC Fullcal Lemon, №60 powder stick
Гэрчилгээг бүтнээр нь харах → Бүртгэлийн шаардлага, үйл явц →
Монголд оруулсан цуврал

Гаалиар оруулахдаа бүртгүүлсэн цувралууд. Гартаа байгаа савныхаа дугаарыг шалгаж үзэнэ үү.

ЦувралИмпортолсон Хэрэглэх хугацааГаалийн мэдүүлэг
0068 2026.06.25 2028.02 LSW2616189, LSW2618839
0066 2026.05.25 2028.01 LSW2612518
0065 2026.05.07 2027.12 LSW2610062
0063 2026.03.24 2027.11 LSW2606126
0062 2026.02.06 2027.11 LSW2602058
0058 2025.12.09 2027.07 LSW2524862
Савныхаа цувралыг шалгах →
Монголд бие даан шинжилсэн

Энэ бүтээгдэхүүнийг 2023 онд ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лаборатори (MNAS TL-172, MNS ISO/IEC 17025) шинжилсэн. Энэ нь LAC-аас хамааралгүй, итгэмжлэгдсэн лаборатори юм. Шинжилгээний дүнгийн дугаар 2023-1702.

  • Микробиологи Агаартан бактерийн тоо, Хөгц мөөгөнцөрийн тоо, Энтеробактерийн бүлгийн нян, Salmonella species, E.coli, Staphylococcus aureus, Колиформ
  • Хүнд металл Хартугалга, Кадми
  • Агуулга, таних урвал Таних урвал, Магни
  • Биет үзүүлэлт Гадна байдал, Дундаж жин, Жингийн хэлбэлзэл, Чийглэг

Шинжилгээний бүрэн хуудсыг хүсэлтээр танилцуулна.

Хэрхэн ажилладаг вэ

Ясны нягтрал

  1. 1 Ясны нягт буурна
  2. 2 Кальци, D витамин нийлүүлнэ
  3. 3 Яс, шүд бэхжинэ

Онцлог

  1. 01 Бат бөх яс, шүдэнд зориулсан шингэц сайтай кальцийн цитрат нунтагтай.
  2. 02 Кальци ба магнийн 2:1 харьцаа – кальцийн шингээлт, бодисын солилцоог дэмжихэд хамгийн тохиромжтой.
  3. 03 Үе мөчний эрүүл мэндийг дэмжих загасны коллаген, витамин С ба Е агуулсан.
  4. 04 Аманд амархан уусдаг – ус эсвэл жүүсэнд хольж ууж болох тул эм залгихад хүндрэлтэй хүмүүст тохиромжтой.
  5. 05 Нэг удаагийн хэрэглээний савлагаатай – авч явахад хялбар.
  6. 06 Сэргээгч нимбэгний амттай.
  7. 07 Хадгалах бодис агуулаагүй*. Хиймэл өнгө байхгүй*. Цардуулгүй/Gluten free.
  8. 08 Lactose агуулаагүй учир сүүний харшил хүн, хүүхэд хэрэглэж болно.

Юунд тустай вэ

  • Яс, шүдний нягтыг бэхжүүлнэ.
  • Кальцийг нөхөж, шимэгдэлтийг сайжруулна.
  • Мэдрэл, булчингийн эрүүл үйл ажиллагааг дэмжинэ.
  • Үе мөчний мөгөөрс болон булчингийн ерөнхий эрүүл мэндийг хангана.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн идэж чаддаггүй (lactose intolerant) болон таблет витамин хэрэглэж чаддаггүй хүмүүст тохиромжтой.
  • Завгүй амьдралын хэв маягтай, дасгал хөдөлгөөн хийдэг, нас ахиж буй хүмүүс болон оюутан залууст хэрэглэхийг зөвлөж байна.

Найрлага

Орцуудын тайлбар →
Орц, найрлага Хэмжээ
Calcium (as Calcium Citrate)Биед хамгийн их байдаг минерал. 99% нь ясанд, шүдэнд; үлдсэн нь булчингийн агшилт, мэдрэлийн дамжуулалт, цусны бүлэгнэлтэд ажиллана. 250 mg
Magnesium (as Magnesium Oxide)Биед 300 гаруй фермэнтийн үйл ажиллагаанд шаардлагатай минерал. 125 mg
Vitamin CУусдаг витамин. Хүний бие өөрөө нэгтгэж чаддаггүй тул хоногт хүнсээр эсвэл нэмэлтээр авах шаардлагатай. 20 mg
Collagen (Fish)Арьс, мөгөөрс, шөрмөс, ясны үндсэн бүтцийн белок. 35 mg
Vitamin EТослог витамин, эсийн мембраны тосыг оксидацаас хамгаалдаг гол антиоксидант. 5 IU
Vitamin D3Тослог витамин. Арьсанд нарны хэт ягаан B (UVB) туяагаар нэгтгэгддэг, хүнсэнд тослог загас, өндөгний шар, баяжуулсан сүүн бүтээгдэхүүнд байдаг. 50 IU
Туслах орц, найрлага
Sucrose, xylitol, lemon juice, fructooligosaccharides, trehalose, lemon juice powder, silicon dioxide, citric acid, lemon flavor, peppermint flavor.
Гол орцууд юу хийдэг вэ
  • 250мг 250 мг кальцийн цитрат Яс, шүдний нягтыг нэмэгдүүлнэ. Судалгаагаар кальцийн цитрат нь кальцийн карбонаттай харьцуулахад илүү сайн шингэдэг.
  • 125мг 125 мг магни Кальцийн хэрэглээг сайжруулж, мэдрэлийн болон булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
  • 50IU 50 IU витамин D Кальцийн шимэгдэлтийг сайжруулж, яс, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангана.
  • 35мг 35 мг загасны коллаген, 5 мг витамин Е Үе мөчний мөгөөрс, араг ясны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
  • 20мг 20 мг витамин С Коллагены үүсэлтийг дэмжиж, үе мөчний эрүүл мэндийг сайжруулна.
Савлагааны мэдээлэл
30 ширхэг желли. /1 ширхэгт 3 грамм агуулагдана./
Хадгалах заавар
Нарны шууд тусгал тусахааргүй хуурай, сэрүүн орчинд хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Хэрхэн хэрэглэх вэ

Хэрэглэх заавар

Ус эсвэл өөрийн уух дуртай зүйлд найруулж эсвэл даруулан өдөрт 3-4 ширхгийг хэрэглэнэ. 4–12 насны хүүхэд өдөрт 1 ш, 12–18 насны хүүхэд өдөрт 2 ш. 18-с дээш насны хүн өдөрт 2 ш, шаардлагатай тохиолдолд 4 болгож хэрэглэж болно. Дээд талдаа 2 ширхгийг хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь 500 мг-с дээш кальцийг нэг дор уух нь шимэгдэлтийг бууруулах эрсдэлтэй байдаг.

Тогтмол хэрэглээ
Хөтөлбөрт нэмбэл дараагийн худалдан авалтаас хөнгөлөлт эхэлж, цикл ахих тусам өснө. Хөтөлбөр →

Хэрэглэхээс зайлсхийх, эсвэл эмчтэй зөвлөх

Гиперкальцитэй хүмүүс
Цусанд кальцийн хэмжээ өндөр байгаа тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Илүүдэл кальци нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Бөөрний чулууны түүхтэй хүмүүс
Бөөрний чулуу үүсч байсан бол хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. Кальцийн нэмэлт нь чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
Бөөрний өвчтэй хүмүүс
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай бол хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. Учир нь кальцийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Орц найрлагад харшилтай хүмүүс
Дараах орцуудад харшилтай бол хэрэглэхийг хориглоно: Кальцийн цитрат Магнийн оксид Витамин С Загасны коллаген Витамин Е Витамин D3 Туслах орц: сахароз, ксилитол, нимбэгний шүүс, фруктолигосахарид, трегалоз, нимбэгний нунтаг, нимбэгний амт, гаа амт, цахиурын давхар исэл, нимбэгний хүчил.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
Жирэмсэн болон хөхүүл үед кальцийн хэрэгцээ, тэсвэрлэх хэмжээ өөрчлөгддөг тул хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөөрэй.
Эм хэрэглэж буй хүмүүс
Дараах эмүүдийг хэрэглэж байгаа бол эмчтэй зөвлөлдөх шаардлагатай: Дигоксин: Зүрхний эмтэй кальци харилцан үйлчилж, сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Зарим антибиотик: Кальци нь тодорхой төрлийн антибиотикийн шимэгдэлтийг бууруулж болзошгүй. Бусад эм: Кальци нь зарим эмийн шимэгдэлт болон үйлчилгээнд нөлөөлж болзошгүй тул эмчээс зөвлөгөө аваарай.

Хориглох заалт, анхааруулга

Хэрэв та жирэмсэн, хөхүүл, ямар нэгэн эм ууж байгаа эсвэл өвчтэй бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.

Худалдан авсан хүмүүс юу гэж хэлсэн бэ

Худалдан авалтын дараах судалгаанд өгсөн хариултууд. Зөвхөн энэ бүтээгдэхүүнийг дангаар нь авсан захиалгын хариултыг эндээс харуулж байгаа тул сэтгэгдэл нь энэ бүтээгдэхүүнийхэн болох нь тодорхой. Үнэлгээгээр шүүгээгүй.

2026 оны 1 сар
Хүүхдийн өсөлтийн витамин
Баталгаажсан худалдан авалт Дахин авна гэсэн

Хамт авдаг

Энэ бүтээгдэхүүнийг авсан хүмүүс мөн авсан.

Төрөл ижил бүтээгдэхүүн

LeanCut Belli Lean 2 г — 30 савхан

Хэвлийн хэсгийн жингээ зохицуулах дэглэмд MCT-тэй өдөр тутмын туслах

30 шх
267,000₮
Анх удаа авахад −5% +4,004 LAC$
LeanCut FX-7 30 мл — 10 шил

Хоолны дуршлаа дийлж, дэглэмээ барихад тань дэмжлэг болно

10 шх
149,000₮
Анх удаа авахад −5% +2,234 LAC$
224,000₮ +3,359 LAC$