Агуулга руу очих
☎ 7570 3300 wellness@lac.mn Улаанбаатарт 170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
LAC

Тусламж

Юугаар туслах вэ?

Тусламжийн цэс

Брэнд, чанар

6 асуулт
LAC гэж ямар брэнд вэ?
LAC (Leader in Antioxidative Control) нь 1995 онд Сингапур Улсад үүсгэн байгуулагдсан, витамин, эрдэс бодис, хүнсний нэмэлт тэжээлийн олон улсын франчайз брэнд юм. Ази, АНУ, Ойрх Дорнод зэрэг 10 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг.
Сүлжээний бүтээгдэхүүн үү?
Үгүй. LAC нь сүлжээний (MLM) бүтээгдэхүүн биш, олон улсын франчайз брэнд юм.
Ямар стандарт хангасан вэ?
Бүтээгдэхүүнүүд GMP (Good Manufacturing Practice) болон бусад олон улсын чанарын стандартыг хангасан. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн.
Хаана үйлдвэрлэдэг вэ?
LAC бол Сингапурын брэнд. Бүтээгдэхүүнийг Сингапур, Япон, АНУ, Нидерланд, Тайвань дахь үйлдвэрүүдэд, тухайн орны стандартын дагуу үйлдвэрлүүлдэг. Түүхий эдийг АНУ, Япон, Франц, Австрали, Шинэ Зеланд, Швейцараас авдаг. Аль улсад үйлдвэрлэснийг бүтээгдэхүүн бүрийн савлагаа болон энэ сайтын бүтээгдэхүүний хуудаснаас харна уу.
Яагаад савны дугаар 88-аар эхэлдэг вэ?
88 нь улсын код биш. Энэ нь LAC-ийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гарал үүслийг хянахад ашигладаг код юм. Уг кодоор тухайн бүтээгдэхүүнийг аль үйлдвэрт, хэзээ үйлдвэрлэснийг хянах боломжтой.
Органик уу, синтетик үү?
LAC-ийн бүтээгдэхүүнд байгалийн гаралтай болон лабораторид гарган авсан түүхий эдийг бүтээгдэхүүний зориулалт, найрлагаас хамааран ашигладаг. “Синтетик” гэдэг нь заавал муу гэсэн үг биш — лабораторид гарган авсан түүхий эд нь цэвэршилт, найрлага, тогтвортой чанарыг хянах боломжтой байдаг.
Чингисийн И-март Чингисийн И-март, 2 давхар (урсдаг шатны хажууд) 09:00–22:00
Хан-Уулын И-март Хан-Уулын И-март, 2 давхар (Mom's Touch-ын хажууд) 09:00–22:00
Баянголын И-март Баянголын И-март, 2 давхар (урсдаг шатны хажууд) 09:00–22:00
Тэнгэрийн И-март Тэнгэрийн И-март, 1 давхар 09:00–22:00

Хариулт олдсонгүй юу?

Ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагт эм зүйч утсаар хариулна.