Хууль эрх зүй
Хувийн мэдээлэл хамгаалах журам
Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 9 сарын 20
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- нэр, утасны дугаар, и-мэйл хаяг;
- хүргэлтийн хаяг;
- захиалгын түүх, төлбөрийн хэлбэр (картын дугаарыг бид хадгалдаггүй);
- LAC$ хуримтлал, гишүүнчлэлийн түвшин.
Юунд ашигладаг вэ?
Зөвхөн захиалгыг бүрдүүлэх, хүргэх, и-баримт бүрдүүлэх, хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэх, урамшууллын хуримтлалыг тооцох зорилгоор. Монгол Улсын «Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай» хуулийн дагуу ажиллана.
Хэнтэй хуваалцдаг вэ?
Захиалгыг хүргэхэд шаардлагатай хэмжээгээр хүргэлтийн ажилтан, төлбөрийг боловсруулахад төлбөрийн байгууллага (Minu / QPay, Storepay, Pocket), и-баримт бүрдүүлэхэд Татварын Ерөнхий Газрын систем. Мөн доорх «Хэмжилт ба сурталчилгаа» хэсэгт заасан хэмжээгээр Google, Meta-д дамжина. Эдгээрээс өөр гуравдагч этгээдэд таны зөвшөөрөлгүйгээр хуваалцахгүй.
Хэмжилт ба сурталчилгаа
Энэ вэбсайт Google Analytics болон Meta (Facebook, Instagram)-ын хэмжилтийн технологи ашигладаг. Тэдгээрт дараах мэдээлэл дамжина: үзсэн хуудасны хаяг, бүтээгдэхүүний код ба нэр, үнэ, сагсанд нэмсэн болон захиалга баталгаажсан үйлдэл, захиалгын дугаар, нийт дүн (₮), хайсан үг.
Meta-гийн нарийвчилсан тааруулалт (advanced matching) идэвхтэй тул та манай сайт дээр оруулсан нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, хот зэрэг мэдээлэл таны хөтөч дээр шифрлэгдсэн (hashed) хэлбэрт хувирч Meta-д дамжина. Meta үүнийг сурталчилгааны үр дүнг хэмжих, давхардсан тоололтыг арилгахад ашигладаг. Бид энэ мэдээллийг Meta-д задлагдсан хэлбэрээр дамжуулдаггүй.
Эдгээр технологи таны хөтөч дээр күүки болон түүнтэй адилтгах тэмдэглэгээ үлдээдэг. Хөтчийнхөө тохиргооноос, эсхүл Google, Meta-гийн сурталчилгааны тохиргооны хуудаснаас хэмжилт болон сурталчилгааны тааруулалтыг хязгаарлах боломжтой.
Бид эрүүл мэндийн байдал, онош, хэрэглэж буй эмийн талаарх мэдээллийг эдгээр технологид дамжуулдаггүй.
Сурталчилгааны мессеж
Захиалга хийсэн хэрэглэгч сурталчилгааны мессеж хүлээн авахаар тохируулагдана. Хэрэглэгчийн хуудсын «Тохиргоо» хэсгээс хэдийд ч өөрөө хааж болно. Захиалгын мэдэгдэл нь сурталчилгаа биш — та захиалгынхаа талаар мэдэх эрхтэй.
Таны эрх
Өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлтээ wellness@lac.mn хаягаар гаргана. Захиалгын болон и-баримтын бүртгэлийг татварын хууль шаардсан хугацаанд хадгална.
Холбоо барих
wellness@lac.mn · 7570 3300