Агуулга руу очих
☎ 7570 3300 wellness@lac.mn Улаанбаатарт 170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
LAC

Тусламж

Юугаар туслах вэ?

Тусламжийн цэс

Хүргэлт

10 асуулт
Хүргэлт үнэгүй болох дүн хэд вэ?
Улаанбаатар хотод 170,000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй. 170,000₮-с доош захиалгад хүргэлтийн төлбөр 5,000₮ байна.
Хэдэн хоногт хүргэх вэ?
Улаанбаатар хотод төлбөрөө урьдчилж төлсөн захиалгыг 12–36 цагт хүргэнэ. Баяр, ачаалалтай үед 72 цаг хүртэл байж болно.
Орон нутагт хүргэдэг үү?
Тийм. Улаанбаатараас гадуурх захиалгыг төлбөр баталгаажсаны дараа 24–48 цагт орон нутгийн унаанд тавьж өгнө. Тээврийн зардлыг хэрэглэгч хариуцна.
Захиалгын төлөв юу гэсэн үг вэ?
Бэлтгэж байна — таны захиалгыг хүлээн авч, барааг салбар дээр бэлтгэж эхэлсэн. Илгээхэд бэлэн — баглаж дуусаад жолоочид өгөхөд бэлэн болсон. Замд гарсан — жолооч хүргэлтэд гарсан бөгөөд тухайн өдөртөө хүргэнэ. Хүргэгдсэн — захиалга таны гарт хүргэгдсэн. Буцаагдсан — хүргэлт хийгдээгүй тул бид тантай эргэж холбогдоно.
Захын дүүрэгт нэмэлт төлбөр гарах уу?
Хотын захын дүүрэг болон алслагдсан хороодод хүргэлтийн нэмэлт төлбөр тооцогдож болно. Захиалгыг баталгаажуулах үед хүргэлтийн төлбөрийн талаар ажилтан танд мэдэгдэнэ.
Хаяг, утсаа андуурсан бол?
Та 7570 3300 дугаарт эсвэл wellness@lac.mn хаягаар аль болох хурдан мэдэгдэнэ үү. Захиалга агуулахаас гарсны дараа хаяг өөрчлөгдсөн тохиолдолд нэмэлт төлбөр гарахыг анхаарна уу.
Хаалганы гадаа тавьж болох уу?
Болно. Захиалга хийхдээ барааг хаалганы гадаа эсвэл өөр байршилд үлдээх хүсэлтээ бичиж үлдээгээрэй. Харин захиалгыг өөр байршилд үлдээсний дараах алдагдал, гэмтлийн эрсдэлийг хэрэглэгч хариуцна.
Захиалгаа цуцалж болох уу?
Захиалга агуулахаас гараагүй тохиолдолд цуцлах боломжтой. Агуулахаас гарсны дараа цуцалсан тохиолдолд хүргэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна. Энэ нь үнэгүй хүргэлттэй захиалгад ч мөн адил хамаарна.
Захиалгаа хэрхэн хянах вэ?
Захиалга баталгаажсаны дараа «Миний захиалга» хэсгээс захиалгын явцаа харах боломжтой. Хүргэлтийн өдөр жолооч тантай утсаар холбогдож мэдэгдэнэ. Асуух зүйл байвал 7570 3300 дугаарт холбогдоно уу.
Гадаад руу хүргэдэг үү?
Одоогоор гадаад улс руу хүргэлт хийхгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүргэнэ.
Чингисийн И-март Чингисийн И-март, 2 давхар (урсдаг шатны хажууд) 09:00–22:00
Хан-Уулын И-март Хан-Уулын И-март, 2 давхар (Mom's Touch-ын хажууд) 09:00–22:00
Баянголын И-март Баянголын И-март, 2 давхар (урсдаг шатны хажууд) 09:00–22:00
Тэнгэрийн И-март Тэнгэрийн И-март, 1 давхар 09:00–22:00

Хариулт олдсонгүй юу?

Ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагт эм зүйч утсаар хариулна.