LAC зөвлөх
Бүтээгдэхүүн, захиалга, эрүүл мэндийн зөвлөгөөЭнэ бол эмчийн зөвлөгөө биш. Өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
LAC Subscription
Тогтмол хэрэглэдэг бол 45% хүртэл хэмнэнэ
Хэрэглэдэг бүтээгдэхүүнээ хөтөлбөрт бүртгүүлснээр цикл ахих тусам хөнгөлөлт өснө. Автоматаар төлбөр татахгүй — дараагийн худалдан авалтаа хийх эсэхийг та шийднэ.
- ✓Цикл ахих тусам 5%-иас 45% хүртэл, дараа нь тогтмол 20%
- ✓Автомат төлбөр байхгүй. Зөвхөн сануулга илгээнэ
- ✓170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
- ✓Ижил ангиллын, үнийн зөрүү ±10%-ийн дотор байгаа бүтээгдэхүүн рүү солих боломжтой
- ✓Хүссэн үедээ зогсооно. Шимтгэл, торгууль байхгүй
Шаталсан урамшуулал
Эхний гурван циклд хөнгөлөлт өснө. 4 дэх цикл дээр нэг удаа 45% болж, тавдугаараас хойш 20% дээр тогтоно — хөтөлбөрт байх хугацаанд хязгааргүй.
- 1-р цикл 5% Хөтөлбөрт бүртгүүлсний дараах эхний захиалга
- 2-р цикл 10% Хоёр дахь цикл — хөнгөлөлт хоёр дахин
- 3-р цикл 15% Гурав дахь цикл — өсөлт үргэлжилнэ
- 4-р цикл 45% Дөрөв дэх цикл — нэг удаагийн том урамшуулал 4 дэх цикл — урамшууллын цикл. 5 дахь циклээс 20 % тогтмол.
- 5+ 20% Тав дахь циклээс хойш байнга, ижил хувиар
Цикл гэдэг нь тухайн бүтээгдэхүүний бодит хэрэглээний хугацаа. 30 хоногийн хэрэглээтэй сав бол ойролцоогоор 30 хоног нэг цикл. Товлосон өдрөөс 7 хоногийн өмнөөс, 30 хоногийн дараа хүртэл худалдан авалт хийвэл урамшуулал хэвээр хадгалагдана.
Жишээ
Нэг бүтээгдэхүүн дээр яг хэд болох вэ
LAC Activated Conceive+ эмэгтэйчүүдэд
Үндсэн үнэ 235,000₮
| Цикл | Хөнгөлөлт | Төлөх дүн | Хэмнэлт |
|---|---|---|---|
| 1-р цикл | 5% | 223,250₮ | −11,750₮ |
| 2-р цикл | 10% | 211,500₮ | −23,500₮ |
| 3-р цикл | 15% | 199,750₮ | −35,250₮ |
| 4-р цикл | 45% | 129,250₮ | −105,750₮ |
| 5+ | 20% | 188,000₮ | −47,000₮ |
Тухайн өдрийн үнэ, урамшууллаас хамаарч эцсийн дүн өөрчлөгдөж болно. Хөнгөлөлтийг захиалга баталгаажих үед ERP автоматаар тооцно.
Давуу тал
Юугаараа өөр вэ
-
Шаталсан хэмнэлт
Цикл ахих тусам хөнгөлөлт өснө, дараа нь тогтмол 20%-иар үргэлжилнэ. Тогтмол хэрэглэдэг хүнд л ирдэг үнэ.
-
Автомат төлбөр байхгүй
Картнаас өөрөө мөнгө татахгүй. Хугацаа болоход сануулга ирнэ, үргэлжлүүлэх эсэхийг та шийднэ.
-
Уян хатан солих
Хэрэгцээ өөрчлөгдвөл ижил ангиллын, үнийн зөрүү ±10%-ийн дотор байгаа өөр бүтээгдэхүүнээр үргэлжлүүлж болно.
-
Хугацаагаа өөрөө тохируулна
Өдөрт хэдийг уудаг байснаас хамаарч циклийн урт тодорхойлогдоно. Нэг сав дуусахтай ойролцоо үед л сануулга ирнэ.
-
Хүргэлт үнэгүй
170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй. Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ
Хэрхэн ажилладаг вэ
Дөрвөн алхам
-
1
Бүтээгдэхүүнээ сонгоно
Тогтмол хэрэглэдэг, эсвэл хэрэглэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүнээ сонгоно.
-
2
Доорх маягтыг бөглөнө
LAC-ийн зөвлөх тантай холбогдож, өдөрт хэдийг хэрэглэдгээс хамаарч циклийн уртыг тохируулна. Дэлгүүр дээр очиж, эсвэл 7570 3300 дугаараар ч бүртгүүлж болно.
-
3
Хугацаандаа худалдан авалтаа хийнэ
Товлосон өдрөөс 7 хоногийн өмнөөс, 30 хоногийн дараа хүртэл захиалга хийвэл урамшуулал хэвээр. Хугацаа хэтэрвэл дараагийн цикл доод шатнаас эхэлнэ.
-
4
Хөнгөлөлт өөрөө тооцогдоно
Купон бичих шаардлагагүй. Захиалга баталгаажих үед ERP таны циклийн хувийг өөрөө хасна.
Ангилал
Юуг хөтөлбөрт оруулж болох вэ
LAC-ийн худалдаанд байгаа бүтээгдэхүүн дээр хийж болно. Ангиллаа сонгоод бүрэн жагсаалтыг харах, эсвэл доорх маягтад ангиллаа тэмдэглээд бүтээгдэхүүнээ шууд сонгоорой.
Бүртгэл
Танд ямар хөтөлбөр тохирохыг хамтдаа тодорхойлъё
Зорилго, сонирхож буй бүтээгдэхүүнээ үлдээгээрэй. LAC-ийн зөвлөх тантай холбогдож, хэрэглэх хэмжээ, циклийн урт, хамгийн тохиромжтой хувилбарыг санал болгоно.
Энэ маягт нь худалдан авалт биш. Төлбөр татахгүй, карт асуухгүй. Ярилцаад, та зөвшөөрсний дараа л хөтөлбөр эхэлнэ.
Утсаар: 7570 3300
Асуулт, хариулт
Түгээмэл асуултууд
Subscription гэж юу вэ?
Цикл гэж юу вэ?
Хугацаа хэтэрвэл яах вэ?
Автоматаар мөнгө татагдах уу?
Бүтээгдэхүүнээ солиж болох уу?
Хүссэн үедээ зогсоож болох уу?
Бүх бүтээгдэхүүн дээр хийж болох уу?
Бүртгэл илгээсний дараа юу болох вэ?
Эдгээр нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.