Агуулга руу очих
☎ 7570 3300 wellness@lac.mn Улаанбаатарт 170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
LAC

НөөцтэйТайвань

LAC Probiotic Junior хүүхдийн пробиотик, тоорын амттай 15 г — 30 савхан

  • 30 ш
  • Улсын бүртгэлтэй

Урд, зүүн талаас

156,000₮

Анх удаа авахад 5% хөнгөлөлт — нэвтэрвэл өөрийн үнээ харна.

5,200₮/ хоног Нэг савлагаа 30 хоног хүрэлцэнэ

Худалдан авалтаас +2,339 LAC$-аас

Олноор авбал хямдарна: 2 ш −10%, 3 ш −15%

1

170,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй

Энэ савыг ойролцоогоор 30 хоног хэрэглэнэ. Хөтөлбөрт нэмбэл дараагийн худалдан авалтаас 5% хөнгөлөлт эхэлж, цикл ахих тусам өснө. Хөтөлбөрийн тухай

  • Захиалга тутамд и-баримт автоматаар
  • Minu / QPay, Storepay, Pocket-ээр төлнө
  • Хуваан төлөхөд хямдрал, LAC$ хамаарахгүй
  • Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ

Хэнд зориулсан бэ

  • Гэдэс нь дүүрдэг, өтгөн нь хатдаг, хоол боловсруулалтын асуудалтай 3-12 насны хүүхдүүд.
  • Ойр ойрхон ханиад хүрдэг, халдварт өвчин тусдаг, дархлаа сул хүүхдүүд.
  • Экзем (атопик дерматит), арьс загатнах, улайх асуудалтай хүүхдүүд.
  • Хүнсний ногоо, жимс идэхээс татгалздаг, хоолны дуршил багатай хүүхдүүд.
  • Арьсны асуудалтай, батга гардаг хүүхдүүд.
  • Капсул, шахмал уухаас татгалздаг хүүхдүүд.

Үр ашиг

  • Хоол боловсруулах системийн эрүүл мэнд, шим тэжээлийн шингээлтийг дэмжинэ

  • Гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, хоол боловсруулалт, шим тэжээлийн шингээлтийг нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл өсөлт хөгжлийг дэмжинэ.

  • Гэдэс дүүрэх, хооллосны дараа тухгүй санагдах, өвдөх зэрэг сөрөг мэдрэмжийг багасгаж, өтгөн хаталтыг бууруулна.

Зөвлөмж

Үр дүнг нэмэгдүүлэх өдөр тутмын 5 дадал

Бүтээгдэхүүнтэй хамт эдгээр энгийн дадлыг хэвшүүлбэл үр нөлөө нь илүү бүрэн мэдрэгдэнэ.

Өнөөдрийн дадал0 / 5

Хийсэн дадлаа дарж тэмдэглээрэй — хүүхэдтэйгээ хамт.

Ус хангалттай уух

Өдөржин хангалттай ус уух нь хоол боловсруулалтыг хэвийн байлгахад тусална.

Ногоо, бүхэл үр тариа

Лууван, брокколи, овъёос гэдэсний ашигтай бактерийг тэжээнэ.

Тараг, кефир

Тараг, кефир ашигтай бактери агуулдаг тул хүүхдийн хоолонд тогтмол оруулаарай.

60 минут / өдөр

Өдөрт 60 минут гадаа тоглох

Гадаа гүйж тоглох нь хоолны дуршил, нойр, бие бялдрын хөгжилд тустай.

9–12 цаг

9–12 цаг нойр

Сайн унтсан хүүхдийн бие амарч, хамгаалах систем нь хэвийн ажилладаг.

Ил тод байдал

Баталгаажуулах баримт

Эмийн агентлагийн бүртгэлийн гэрчилгээ
Эмийн агентлагийн бүртгэлийн гэрчилгээ

Энэ бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох, худалдах зөвшөөрөлтэй бөгөөд бүртгэлийн гэрчилгээг Phroniva ХХК эзэмшдэг.

Бүртгэлийн дугаар
F20260629Supp04979
Гэрчилгээн дээрх нэр
Lac Probiotic junior Jelly with probiotic peach flavour, N30 sachet, jelly
Гэрчилгээг бүтнээр нь харах → Бүртгэлийн шаардлага, үйл явц →
Монголд оруулсан цуврал

Гаалиар оруулахдаа бүртгүүлсэн цувралууд. Гартаа байгаа савныхаа дугаарыг шалгаж үзэнэ үү.

ЦувралИмпортолсон Хэрэглэх хугацааГаалийн мэдүүлэг
PJJ102025 2026.05.07 2027.10 LSW2610062
PJJ112025 — Шошгон дээр LSW2620759
Савныхаа цувралыг шалгах →
Хэрхэн ажилладаг вэ

Гэдэсний бичил биетний тэнцвэр

  1. 1 Ашигтай бичил биет цөөрнө
  2. 2 Пробиотик омог нэмэгдэнэ
  3. 3 Гэдэсний тэнцвэр сэргэнэ

Онцлог

  1. 01 Нэг удаагийн хэрэглээ бүрд 12.5 тэрбум идэвхтэй пробиотик агуулагдсан. Гэдэсний эрүүл мэнд нь хоол боловсруулалт болон дархлааны системд чухал үүрэгтэй байдаг тул нэмэлтээр ашигтай бактери хэрэглэхийг зөвлөдөг.
  2. 02 Хүүхдийн хоол боловсруулах систем болон арьсны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр их хэмжээний судалгаа хийгдсэн ашигтай бактерийн төрлүүдийг агуулсан гэдгээрээ онцлог.
  3. 03 Ходоодны хүчиллэг орчинд устахгүйгээр нарийн гэдсэнд очиж задардаг. Ашигтай бактери зөвхөн нарийн гэдсэнд очиж задарсан тохиолдолд л үр дүнтэй байдаг. Харин зарим ашигтай бактери ходоодны хүчилд тэсвэргүй байдаг учир үр дүн мэдрэгддэггүй байна.
  4. 04 Исгэсэн хүнсний ногоо, олон төрлийн жимсээр (26 төрөл) баяжуулсан (Prebiotic). Пребиотик нь ашигтай бактерийн хоол бөгөөд гэдэсний ашигтай бактерийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, өсөж үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг.
  5. 05 Сэргэсэн мэдрэмж төрүүлсэн - тоорын амттай цэлцгэнүүр.
  6. 06 Цагаан хоолтонд тохиромжтой; 3 ба түүнээс дээш насныханд зориулагдсан.

Юунд тустай вэ

1

Хоол боловсруулах системийн эрүүл мэнд, шим тэжээлийн шингээлтийг дэмжинэ

  • Гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, хоол боловсруулалт, шим тэжээлийн шингээлтийг нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл өсөлт хөгжлийг дэмжинэ.
  • Гэдэс дүүрэх, хооллосны дараа тухгүй санагдах, өвдөх зэрэг сөрөг мэдрэмжийг багасгаж, өтгөн хаталтыг бууруулна.
2

Дархлааг бэхжүүлнэ

  • Түгээмэл тохиолддог халдварт өвчин болон хүнсний гаралтай суулгалтаар өвчлөх магадлалыг багасгаж, эдгэрэлтийг түргэсгэнэ.
3

Арьсны эрүүл мэндийг дэмжинэ

  • Арьсны муу бактериас ялгарах хорт бодисыг багасгаснаар арьсны үрэвслийг бууруулж, илүү эрүүл болгоно.
  • Арьсны экземийг (арьс загатнах, улайлт үүсгэдэг атопик дерматит гэх арьсны өвчин) илүү сайн хянахад тусална.

Найрлага

Орцуудын тайлбар →
Орц, найрлага Хэмжээ
Нэг тун = 1 стик. Савлагаанд 30 тун.
Multi-strain Probiotic Blend: Lactobacillus plantarum, Lactobacillus crispatus, Lactobacillus casei, Lactobacillus paracasei — 12.5 Billion Cells
Prebiotic Fermented Fruits and Vegetables Blend (26 types): Noni Fruit, Peach, Litchi, Red Grapefruit, Red Grape, Apple, Pomegranate, Tomato, Orange, Cranberry, Strawberry, Raspberry, Cherry, Black currant, Gooseberry, White Grape, Carrot, Passion Fruit, Pineapple, Lemon, Broccoli, Celery, Asparagus, Blueberry, Chinese Bayberry, Mulberry 10 mg
Туслах орц, найрлага
Water, sorbitol, peach juice concentrate, peach flavour, konjac powder, locust bean gum, sodium citrate, xanthan gum, monk fruit extract, citric acid, dl-malic acid.
Гол орцууд юу хийдэг вэ
  • Probiotics (пробиотик) Гэдсэнд амьдардаг ашигтай бактериуд бөгөөд хоол боловсруулалт, шим тэжээлийн шингээлтийг дэмжиж, дархлааны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдог.
  • Lactobacillus plantarum Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, асуудалгүй өтгөнөө гадагшлуулахад тусалж, олон давтамжтай унгах байдлыг бууруулна.
  • Lactobacillus crispatus Хоолыг үр дүнтэй задалж, амин дэм, шим тэжээлийг илүү сайн боловсруулахад тусална.
  • Lactobacillus casei & paracasei Хортой бактериудтай тэмцэж, IBS (Irritable Bowel Syndrome), IBD (Inflammatory Bowel Disease) зэрэг гэдэсний үрэвсэлт өвчний шинж тэмдгүүдийг намдаана.
  • Prebiotics (пребиотик - исгэсэн жимс, хүнсний ногооны цуглуулга): Ашигтай бактерийн хүнс бөгөөд тэдгээрийн өсөлт, хөгжлийг дэмждэг.
Савлагааны мэдээлэл
15г x 30 стик. Насны бүлгээс хамаарч 15-30 хоногийн хэрэглээ (3-6 насанд 30 хоног, 7-12 насанд 15 хоног).
Хадгалах заавар
25°C-аас доош температурт, сэрүүн, хуурай газар хадгална. Нарны шууд тусгалаас зайлсхийнэ. Хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулна.

Хэрхэн хэрэглэх вэ

Хэрэглэх заавар

Өдөр бүр хоолтой хамт хэрэглэхийг зөвлөнө: 3-6 нас: өдөрт 1ш 7-12 нас: өдөрт 2ш.

Тогтмол хэрэглээ
Хөтөлбөрт нэмбэл дараагийн худалдан авалтаас хөнгөлөлт эхэлж, цикл ахих тусам өснө. Хөтөлбөр →

Хориглох заалт, анхааруулга

Байгалийн гаралтай орцоос шалтгаалан цэлцгэнүүрийн өнгө өөрчлөгдөж болно. Нөөшлөгч бодисгүй. Хиймэл өнгө оруулагч агуулаагүй. Хиймэл амт оруулагч ашиглаагүй. Уг бүтээгдэхүүн нь эм, эмчилгээг орлуулагч биш болохыг анхаарна уу.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.

Хамт авдаг

Энэ бүтээгдэхүүнийг авсан хүмүүс мөн авсан.

Төрөл ижил бүтээгдэхүүн

156,000₮ +2,339 LAC$