Агуулга руу очих
☎ 7570 3300 wellness@lac.mn Улаанбаатарт 170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
LAC

LAC JuniorНөөцтэйТайвань

LAC ImmuGuard Junior хүүхдийн дархлаа, личи жель 15 г — 30 савхан

  • 300 сая пробиотик · витамин C 40 мг
  • Өдөрт 1–2 савхан
  • Улсын бүртгэлтэй

Урд, зүүн талаас

  • 4 төрлийн ашигтай бактери
  • Давхар бүрхүүлтэй пробиотик
  • Витамин C, E, цайр, усан үзмийн үр
  • Личи амттай жель
  • Хадгалалтын бодис, цавуулаггүй · ГМО бус
  • Тайваньд үйлдвэрлэсэн
165,000₮

Анх удаа авахад 5% хөнгөлөлт — нэвтэрвэл өөрийн үнээ харна.

5,500₮/ хоног Нэг савлагаа 30 хоног хүрэлцэнэ

Худалдан авалтаас +2,474 LAC$-аас

Олноор авбал хямдарна: 2 ш −10%, 3 ш −15%

1

170,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй

Энэ савыг ойролцоогоор 30 хоног хэрэглэнэ. Хөтөлбөрт нэмбэл дараагийн худалдан авалтаас 5% хөнгөлөлт эхэлж, цикл ахих тусам өснө. Хөтөлбөрийн тухай

  • Захиалга тутамд и-баримт автоматаар
  • Minu / QPay, Storepay, Pocket-ээр төлнө
  • Хуваан төлөхөд хямдрал, LAC$ хамаарахгүй
  • Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ

Хэнд зориулсан бэ

  • Хэрэв таны хүүхэд:
  • Өвчинд өртөмтгий
  • Хоолондоо дургүй
  • Гэдэс нь дүүрдэг
  • Хоол идсэний дараа гулгиж, унгадаг бол
  • Энэ нь таны хүүхдийн гэдэс хэвийн бус байгаагийн шинж тэмдэг байж болно.
Хэн хэрэглэхгүй байх вэ →

Гэдэсний тэнцвэрээс эхлэн бие махбодын хамгаалалтыг тэтгэнэ

Үр ашиг

  • Дархлааг дэмжинэ

    Пробиотик, витамин C, цайр биеийн байгалийн хамгаалалтыг дэмжиж, ханиад томуугийн улиралд тусална.

  • Гэдэсний бичил биетний тэнцвэр

    L. acidophilus, B. longum гэдэсний ашигтай бактерийн тэнцвэрийг хадгалж, гэдэсний хэвийн хөдөлгөөнийг дэмжинэ.

  • Хоолны дуршил

    L. johnsonii, цайр хоолны дуршлыг дэмжиж, хоолны дараах таагүй мэдрэмжийг багасгахад тусална.

  • Хоол боловсруулалт

    L. casei, цагаан будааны эссенц хоол боловсруулалт, шим тэжээлийн шингээлтийг дэмжинэ.

  • Антиоксидант хамгаалалт

    Усан үзмийн үрийн ханд, витамин E биеийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаална.

300 сая CFU
L. acidophilus, B. longum, L. casei — давхар бүрхүүлтэй, нэг савханд.
4 төрлийн бактери
Дээрх гурав дээр хоолны дуршилд зориулсан L. johnsonii 8 мг.
40 мг
Витамин C нэг савханд — цайр, витамин E-тэй хамт.
3–12 нас
3–6 насанд өдөрт 1, 7–12 насанд өдөрт 2 савхан.

Яагаад

Яагаад хүүхдийн дархлаа гэдэснээс эхэлдэг вэ?

Хүүхдийн дархлаа зөвхөн юу идэж байгаагаас биш, идсэнээ хэрхэн боловсруулж байгаагаас ихээхэн хамаардаг.

01

Гэдэс бол биеийн хилийн застав

Хоол хүнстэй хамт орж ирсэн бичил биетэнтэй хамгийн түрүүнд гэдэс тулгардаг. Дархлааны системийн 70% орчим нь гэдсэнд оршдог тул гэдэсний ашигтай бактерийн тэнцвэр биеийн хамгаалалтын суурь болдог. Ашигтай бактери олон байх тусам хортой нян «байр эзлэх» боломж багасна.

02

Хүүхдийн гэдэс боловсорч байна

Хүүхдийн хоол боловсруулах систем бүрэн боловсорч гүйцээгүй байдаг. Тиймээс амархан өвдөх, хоолонд дургүй байх, хоол идсэний дараа гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг нь гэдэсний тэнцвэр алдагдсаны шинж байж болно.

03

Цэцэрлэг, сургууль, урт өвөл

Олон хүүхэдтэй нэг өрөөнд байх, урт хүйтэн өвлөөр битүү орчинд удаан байх нь ханиад, томуу амархан дамжих нөхцөл бүрдүүлдэг. Энэ үед биеийн хамгаалалтыг өдөр бүр дэмжих нь чухал.

04 · Хариулт

ImmuGuard Junior-ийн хослол

L. acidophilus, B. longum, L. casei гэсэн 300 сая ашигтай бактерийг давхар бүрхүүлээр ходоодны хүчлээс хамгаалж, нарийн гэдсэнд хүргэнэ. Үүн дээр хоолны дуршилд зориулсан L. johnsonii, витамин C, E, цайр, усан үзмийн үрийн ханд, цагаан будааны эссенцийг нэмж, дархлаа, хоол боловсруулалтыг зэрэг дэмжинэ.

Гол орц
  • Пробиотик хольц300 сая CFU
  • Lactobacillus johnsonii8 мг
  • Витамин C40 мг
  • Цайр, усан үзмийн үр10 мг + 7 мг
Эх сурвалж: бүтээгдэхүүний шошго.

Биед юунд оролцдог вэ

Тэнцвэр

Lactobacillus acidophilus

Гэдэсний бичил биетний тэнцвэрийг хадгалж, хоол боловсруулах замын эрүүл байдлыг дэмжинэ.

Хөдөлгөөн

Bifidobacterium longum

Хоол боловсруулах системийг дэмжиж, гэдэсний хэвийн хөдөлгөөнийг зохицуулахад тусална.

Хамгаалалт

Lactobacillus casei

Хортой нянтай тэмцэхэд тусалж, хоол боловсруулалтыг дэмжинэ.

Дуршил

Lactobacillus johnsonii

Хоолны дуршлыг дэмжиж, хоолны дараах эвгүй мэдрэмж, өтгөн шингэрэхийг багасгахад тусална.

Зөвлөмж

Үр дүнг нэмэгдүүлэх өдөр тутмын 6 дадал

Бүтээгдэхүүнтэй хамт эдгээр энгийн дадлыг хэвшүүлбэл үр нөлөө нь илүү бүрэн мэдрэгдэнэ.

Өнөөдрийн дадал0 / 6

Хийсэн дадлаа дарж тэмдэглээрэй — хүүхэдтэйгээ хамт.

Ус хангалттай уух

Өдөржин хангалттай ус уух нь хоол боловсруулалтыг хэвийн байлгахад тусална.

Ногоо, бүхэл үр тариа

Лууван, брокколи, бүхэл үр тариа гэдэсний ашигтай бактерийг тэжээж, гэдэсний хэвийн ажиллагааг дэмжинэ.

Тараг, кефир

Тараг, кефир ашигтай бактери (пробиотик) агуулдаг тул хүүхдийн хоолонд тогтмол оруулаарай.

1–1.5 цаг / өдөр

Өдөрт 1–1.5 цаг хөдөлгөөн

Үсрэх, бүжиглэх, гүйх зэрэг хөдөлгөөн хоол боловсруулалтыг сайжруулж, гэдэсний ашигтай бактерийг дэмжинэ.

9–12 цаг

9–12 цаг нойр

Өдөрт 9–12 цаг унтах нь хүүхдийн бие, гэдэсний ажиллагааг хэвийн байлгахад чухал.

Чихэрлэг, боловсруулсан зуушийг хязгаарлах

Давс, чихэр, тос ихтэй боловсруулсан зууш гэдэсний ажиллагааг удаашруулж, ходоод дүүрэх, өтгөн хатахад хүргэж болно.

Хэрэглээ

Хэрэглэх заавар

Тун нь хүүхдийн наснаас хамаарна. Хоолны дараа өгнө.

Хүүхэд · 3–12 нас

1–2 савхан / өдөр

  1. 3–6 нас: өдөрт 1 савхан — нэг савлагаа 30 хоног хүрэлцэнэ.
  2. 7–12 нас: өдөрт 2 савхан — нэг савлагаа 15 хоног хүрэлцэнэ.
  3. Хоолны дараа савхнаас шууд эсвэл халбагаар өгнө. Бага насны хүүхдийг идэх үед нь хажууд нь байгаарай.
Желийн онцлогЛичи амттай зөөлөн жель · 15 г савхан · хадгалалтын бодисгүй, цавуулаггүй, ГМО бус.

3–6 насанд нэг савлагаа 30 хоног, 7–12 насанд 15 хоног хүрэлцэнэ.

Ил тод байдал

Баталгаажуулах баримт

Улсын бүртгэлээс эхлээд гаалийн цуврал хүртэл — баримт бүрийг хэн гаргасныг тэмдэглэв.

  • Улсын бүртгэл БүртгэлтэйF20240119Supp03216
  • Гаалийн мэдүүлэг 6 цуврал бүгд мэдүүлэгтэйСүүлийн импорт 2026.03.24
  • Хэрэглэх хугацаа 2027.10 хүртэлСүүлийн цуврал IGJ102025
01

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Засгийн газар · Монгол
Улсын бүртгэлийн гэрчилгээ
Бүртгэлийн дугаар
F20240119Supp03216
Гэрчилгээн дээрх нэр
LAC ImmuGuard Junior, №30 jelly stick

Энэ бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох, худалдах зөвшөөрөлтэй бөгөөд бүртгэлийн гэрчилгээг Phroniva ХХК эзэмшдэг.

02

Гаалиар орсон цуврал

Засгийн газар · Гааль

Монголд оруулсан цуврал бүр гаалийн мэдүүлэгтэй. Савны ёроол дахь цувралын дугаараа доороос олоорой.

ЦувралИмпортХугацааГаалийн мэдүүлэгШалгах
IGJ102025 шинэ 2026.03.24 2027.10 LSW2606126, LSW2610062, LSW2612518, LSW2616189 Шалгах →
IGJ072025 2025.12.09 2027.07 LSW2524862, LSW2602058 Шалгах →
IGJ052025 2025.10.16 2027.05 LSW2521282 Шалгах →
IGJ022025 2025.09.25 2027.02 LSW2519574 Шалгах →
IGJ012025 2025.07.25 2027.01 LSW2513708, LSW2514977 Шалгах →
IGJ012026 — Шошгон дээр LSW2620759 Шалгах →

6 цуврал бүгд гаалийн мэдүүлэгтэй

Савныхаа цувралыг шалгах Цувралын дугаарыг оруулбал импорт, гаалийн мэдүүлэг, хэрэглэх хугацааг нь харуулна.

Хамт хэрэглэх

LAC Junior цуврал

Хүүхдийн гэдэс, дархлаа, хоолны дуршлыг дэмжих LAC Junior бүтээгдэхүүнүүд — хүүхдийнхээ хэрэгцээнд тохирохыг сонгоорой.

БүтээгдэхүүнГол орцГол зорилгоҮнэ
LAC ImmuGuard Junior хүүхдийн дархлаа, личи жель 15 г — 30 савханЭнэ хуудас · 30 ш 4 бактери · витамин C · цайр Гэдэс, дархлааг зэрэг дэмжих 165,000₮
LAC Appetise Junior хүүхдийн хоолны дуршил, гүзээлзгэнэний амттай 1.6 г — 30 савхан30 ш L-лизин · хоол боловсруулах фермент Хоолны дуршил, боловсруулалт 161,500₮
LAC Defense-1 Junior хүүхдийн дархлаа — 120 мл120 ш Elderberry шингэн Байгалийн дархлаа 134,500₮

Тусламж

Түгээмэл асуулт

Хэрхэн хэрэглэх вэ?

3–6 насанд өдөрт 1 савхан, 7–12 насанд өдөрт 2 савхныг хоолны дараа өгнө.

Хэдэн настайгаас өгч болох вэ?

3 наснаас. 3-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглоно.

Хэдий хугацаанд үр дүн мэдрэгдэх вэ?

Гэдэсний бичил биетний тэнцвэр аажмаар тогтдог. Дор хаяж 1–2 сар тасралтгүй өгч, хүүхдийнхээ хоолны дуршил, гэдэсний байдлыг ажиглаарай. Ханиад томуугийн улирал эхлэхээс өмнө эхлэх нь тохиромжтой.

Антибиотик ууж байхад өгч болох уу?

Пробиотикийг антибиотиктой хамт хэрэглэж болох ч харилцан нөлөөлөхөөс сэргийлж өөр цагт өгөхийг зөвлөж байна.

Хэн болгоомжтой хэрэглэх вэ?

3-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглоно. Орцод, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүнд харшилтай бол хэрэглэхгүй. Дархлаа дарангуйлагдсан, богино гэдэсний хам шинж зэрэг хоол боловсруулах замын ноцтой эмгэгтэй, эсвэл дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Бусад бүтээгдэхүүнтэй хослуулж болох уу?

Болно. Ясанд Calcium Fit Junior, тархинд BrainSpeed Junior-тэй хослуулж болно. Өөр пробиотикийг давхар өгөх шаардлагагүй — хүүхдийн хэрэгцээнд аль тохирохыг манай эм зүйчээс асуугаарай.

Хэрхэн хадгалах вэ?

Нарны шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.

Асуулт байвал хаашаа хандах вэ?

7570 3300 дугаарт залгах эсвэл wellness@lac.mn хаягаар бичээрэй.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй. Эм зүйчээс зөвлөгөө авах бол 7570 3300.

Найрлага

Дөрвөн төрлийн ашигтай бактерийг дархлаанд хэрэгтэй витамин, эрдэс, ургамлын хандтай нэг жельд хослуулсан.

Орцуудын тайлбар →
Нэг савлагаанд
30 савхан (15 г жель)
Хэлбэр
Личи амттай жель
Өдрийн хэрэглээ
1–2 савхан, хоолны дараа
Үйлдвэрлэсэн
Тайвань

Пробиотик хольцL. acidophilus, B. longum, L. casei

300 сая CFU

Онцлог
Давхар бүрхүүлтэй

Тараг, мисо зэрэг исгэсэн хүнсэнд хамгийн түгээмэл ашигтай нян. B. longum, L. casei-тэй нийлээд нэг савханд 300 сая CFU болж, гэдэсний бичил биетний тэнцвэрийг хадгална. Нярайн гэдсэнд хамгийн түрүүнд суурьшдаг ашигтай нянгийн төрөл. Хүүхдийн дархлааг дэмжиж, гэдэсний хэвийн хөдөлгөөнийг хадгална. Сахарыг сүүн хүчил болгон задалж, хортой нянгийн өсөлтийг хязгаарлахад тусалдаг. Хүүхдийн хоол боловсруулалтыг дэмжинэ.

Lactobacillus johnsoniiХоолны дуршилд зориулсан омог

8 мг

Үүрэг
Дуршил, гэдэсний тав тух

Дархлааны 70% орчим нь хоол боловсруулах замд байрладаг. L. johnsonii гэдэсний ашигтай нянг олшруулж, хоол боловсруулалтыг тав тухтай байлгахад тусална.

Витамин CВитамин E 2 IU-тэй хамт

40 мг

Хоногийн зөвлөмж (4–8 нас)
25 мг

Биед хуримтлагддаггүй тул өдөр бүр авах шаардлагатай антиоксидант витамин. Хүүхдийн дархлаа, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ.

Ашиг тус

Гол орцууд юу хийдэг вэ

Орцын нэр дээр дарж тайлбарыг нь харна.

  1. 01 Цайр (цайрын глюконат)

    Уураг нийлэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бичил эрдэс. Хүүхдийн хоолны дуршлыг хэвийн байлгаж, дархлааны ажиллагааг дэмжинэ.

  2. 02 Усан үзмийн үрийн ханд (OPC)

    OPC, антоцианин, флавоноид зэрэг антиоксидантаар баялаг ханд. Эсийг чөлөөт радикалаас хамгаалж, дархлааг бэхжүүлнэ.

  3. 03 Витамин Е

    Өөхөнд уусдаг антиоксидант витамин. Исэлдэлтээс эсийг хамгаалахын зэрэгцээ цусны эргэлт, эд эсийн нөхөн сэргэлтийг дэмжинэ.

  4. 04 Будааны эссэнс (Rice Essence)

    Амин хүчил, тосны хүчил, E ба B витамин, ферулын хүчлээр баялаг будааны ханд. Хүүхдийн биеийг өдөр бүр нэмэлт шим тэжээлээр хангана.

Бүрэн найрлага 7 орц

Vitamin C, Zinc Gluconate, Lactobacillus Acidophilus, Bifidobacterium Longum, Lactobacillus Casei - 300 сая CFU болон бусад 4 орц
Орц, найрлага Хэмжээ
Vitamin C 40 mg
Lactobacillus Acidophilus, Bifidobacterium Longum, Lactobacillus Casei - 300 сая CFU
Vitamin E 2.0 IU
Rice Essence 1.25 mg
Туслах орц, найрлага
Ус, сорбитол, личи жүүс, ксантан бохь, царгасны бохь, конжак нунтаг, натрийн цитрат, амт оруулагч, малик хүчил, нимбэгний хүчил, сукралоз.

Туслах орц

Ус, сорбитол, личи шүүс, ксантан бохь, царгасны бохь, конжак нунтаг, натрийн цитрат, амтлагч, алимны хүчил, нимбэгийн хүчил, сукралоз. **Агуулаагүй:** хадгалалтын бодис, цавуулаг, ГМО. Сүүтэй холбоотой орц агуулсан тул сүүний харшилтай хүүхдэд өгөхгүй.

Хадгалах

Нарны шууд тусгал тусахааргүй хуурай, сэрүүн орчинд хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Савлагаа

30 ширхэг желли.

Хэрэглэхээс зайлсхийх, эсвэл эмчтэй зөвлөх

3-аас доош насны хүүхдүүд
Хэрэглэх хориотой: 3-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглоно.
Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэх хориотой
Дараах орцуудад харшилтай бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна: Пробиотик омгууд: Lactobacillus Acidophilus, Lactobacillus Casei, Bifidobacterium Longum, Lactobacillus Johnsonii Витамин, эрдэс бодисууд: Витамин С, Цайрын глюконат, Витамин Е Ханд, эссэнсүүд: Усан үзмийн үрийн ханд, Цагаан будааны эссэнс Бусад орц: Ус, сорбитол, личи жүүсийн концентрат, ксантан бохь, царгасны бохь, конжак нунтаг, натрийн цитрат, личи амт, малик хүчил, нимбэгний хүчил, сукралоз Анхааруулга: Сүүтэй холбоотой орц найрлагыг агуулдаг.
Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс
Эмчтэй зөвлөлдөх шаардлагатай: Хэрэв таны хүүхэд дараах эрүүл мэндийн асуудалтай бол хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй: Дархлааны системийн эмгэгүүд: Дархлаа дарангуйлагдсан хүүхдэд пробиотик тохиромжгүй байж болзошгүй. Сүү, сүүн бүтээгдэхүүнд харшилтай: Сүүтэй холбоотой орц найрлагыг агуулдаг. Хоол боловсруулах замын эмгэгүүд: Богино гэдэсний хам шинж болон бусад ноцтой гэдэсний асуудалтай бол.
Эм хэрэглэж буй хүмүүс эмчтэй зөвлөлдөх шаардлагатай
Хэрэв таны хүүхэд дараах төрлийн эм хэрэглэж байгаа бол хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй: Дархлаа дарангуйлагч эмүүд: Пробиотик нь дархлаа дарангуйлагч эмүүдтэй харилцан үйлчлэл үзүүлж болзошгүй. Антибиотик: Пробиотикийг антибиотиктой хамт хэрэглэж болох ч, харилцан үйлчлэлээс сэргийлэхийн тулд өөр цагт өгөхийг зөвлөж байна.

Хориглох заалт, анхааруулга

3-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглоно. Орцуудад харшилтай бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.

Хамт авдаг

Энэ бүтээгдэхүүнийг авсан хүмүүс мөн авсан.

Хүүхэд DHA Junior хүүхдийн — 60 бохь

Тархи, харааны хөгжлийг дэмжих жимсний амттай бохь

60 шх
141,000₮
Анх удаа авахад −5% +2,114 LAC$

Төрөл ижил бүтээгдэхүүн

165,000₮ +2,474 LAC$