Агуулга руу очих
☎ 7570 3300 wellness@lac.mn Улаанбаатарт 170,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй
LAC

LAC Beauty · Taut®НөөцтэйЯпон

LAC Taut Radiance+ коллаген маск — 5 маск

  • Коллагентай эссенс 26 мл · маск бүрт
  • Долоо хоногт 2–3 удаа · 7 минут
  • Японд үйлдвэрлэсэн

Урд, зүүн талаас

  • Гидролизжүүлсэн коллагентай эссенс
  • Гиалуроны хүчил · сквалан · витамин C, E
  • Нүдний орчныг хамарсан загвар
  • 7 минутын эрчимт арчилгаа
  • Гэртээ салоны арчилгаа
  • Японд үйлдвэрлэсэн

LAC Global Pte. Ltd.-ийн онцгой эрхээр

160,000₮

Анх удаа авахад 5% хөнгөлөлт — нэвтэрвэл өөрийн үнээ харна.

5,330₮/ хоног Нэг савлагаа 30 хоног хүрэлцэнэ

Худалдан авалтаас +2,399 LAC$-аас

Олноор авбал хямдарна: 2 ш −10%, 3 ш −15%

1

170,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй

Энэ савыг ойролцоогоор 30 хоног хэрэглэнэ. Хөтөлбөрт нэмбэл дараагийн худалдан авалтаас 5% хөнгөлөлт эхэлж, цикл ахих тусам өснө. Хөтөлбөрийн тухай

  • Захиалга тутамд и-баримт автоматаар
  • Minu / QPay, Storepay, Pocket-ээр төлнө
  • Хуваан төлөхөд хямдрал, LAC$ хамаарахгүй
  • Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ

Хэнд зориулсан бэ

  • 30-аас дээш насны, арьсаа арчлахыг хүсэж буй эмэгтэйчүүд.
  • Арьс хуурайшиж, чийг алдсан хэрэглэгчид.
  • Нүүрний арьс унжиж, үрчлээ үүсч эхэлсэн хэрэглэгчид.
  • Нүүр будалт ихтэй, нарны хэт туяа, дэлгэцийн цэнхэр гэрэлд их өртдөг хүмүүс.
  • Тусгай үйл явдал, баяр ёслолын өмнө арьсаа сэргээх хэрэгцээтэй хүмүүс.
  • Салоны арчилгааг гэртээ хийхийг хүсэж буй хэрэглэгчид.
Хэн хэрэглэхгүй байх вэ →

Үрчлээ, хуурайшилтыг зөөлрүүлж, арьсыг эрчимтэй чийгшүүлнэ

Үр ашиг

  • Эрчимтэй чийгшүүлнэ

    Арьсыг гүн чийгшүүлж, зөөлрүүлэн, хуурайшлаас үүдсэн нарийн үрчлээг зөөлрүүлнэ.

  • Чангалж, өргөнө

    Арьсны уян чанарыг сайжруулж, нүүрний хэлбэрийг тодотгоход тусална.

  • 7 минутад сэргэг төрх

    Арьсны бүтэц, өнгийг богино хугацаанд толигор, гэрэлтэй болгоход тусална.

  • Жигд, гэрэлтэй өнгө

    Витамин C нөсөө толбо, жигд бус өнгийг бүдгэрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

  • Өдөр тутмын стрессээс хамгаална

    Нүүр будалт, нар, цэнхэр гэрэл, бохирдол, агааржуулагчийн нөлөөнөөс арьсыг хамгаална.

7 минут
Арьсыг чийгшүүлж, толигор, сэргэг болгох эрчимт арчилгаа.
26 мл
Коллагентай эссенс маск бүрт.
5 маск
Нэг хайрцагт, тус бүр тусдаа савлагаатай.
2–3 удаа
Долоо хоногт хэрэглэх зөвлөмж.

Яагаад

Яагаад коллагентай маск хэрэгтэй вэ?

Өдөр тутмын нүүр будалт, нар, дэлгэцийн гэрэл, хуурай агаар арьсыг ядрааж, чийгийг нь булаадаг. Маск арьсанд хэдэн минутын турш идэвхтэй орцыг тасралтгүй хүргэж, эрчимтэй сэргээдэг.

01

Арьсанд юу хэрэгтэй вэ?

Залуу харагддаг арьс гурван зүйл дээр тогтдог: хангалттай чийг, уян коллагены бүтэц, чөлөөт радикалаас хамгаалах антиоксидант.

02

Юу алдагдуулдаг вэ?

30 наснаас хойш коллаген, чийгийн нөөц буурдаг. Монголын хуурай, хүйтэн агаар, өвлийн халаалт, хүчтэй нарны туяа, будалт, компьютер, гар утасны цэнхэр гэрэл үүнийг улам түргэсгэж, арьсыг бүдэг, хуурай, сул болгодог.

03

Маск яагаад үр дүнтэй вэ?

Серум, тос арьсан дээр хурдан ууршдаг бол маскийн даавуу эссенсийг арьсан дээр «таглаа» мэт барьж, орц арьсанд шингэх хугацааг уртасгадаг. Хуурай газарт ус цацахаас илүү, чийгтэй алчуур тавихад хөрс илүү сайн чийгшдэгтэй адил.

04 · Хариулт

Taut Radiance+ хэрхэн тусалдаг вэ?

Далайн гүний загасны гидролизжүүлсэн коллаген, гиалуроны хүчил, сквалан арьсыг эрчимтэй чийгшүүлж, чангалахад, витамин C, E антиоксидант үйлчилгээгээр өнгийг гэрэлтүүлж, хамгаалахад тусална. Нүдний орчныг хамарсан загвартай тул нэг маскаар бүх нүүрээ арчилна.

Гол орц
  • Гидролизжүүлсэн коллагенГол орц
  • Натрийн гиалуронатГол орц
  • СкваланГол орц
  • Витамин C · EГол орц
Эх сурвалж: бүтээгдэхүүний шошго.

Биед юунд оролцдог вэ

01

Чийгшил

Гиалуроны хүчил, сквалан арьсыг гүн чийгшүүлж, чийгийг түгжинэ.

02

Чангарал

Гидролизжүүлсэн коллаген арьсыг чангалж, уян болгоход тусална.

03

Гэрэлтэлт

Витамин C арьсны өнгийг гэрэлтүүлж, толбыг бүдгэрүүлнэ.

04

Хамгаалалт

Витамин E, сквалан арьсыг чөлөөт радикал, орчны нөлөөнөөс хамгаална.

Зөвлөмж

Үр дүнг нэмэгдүүлэх өдөр тутмын 5 дадал

Бүтээгдэхүүнтэй хамт эдгээр энгийн дадлыг хэвшүүлбэл үр нөлөө нь илүү бүрэн мэдрэгдэнэ.

Өнөөдрийн дадал0 / 5

Хийсэн дадлаа дарж тэмдэглээрэй.

Арга хэмжээний өмнөх орой

Чухал үйл явдлын өмнөх орой маск хийвэл арьс маргааш нь илүү гэрэлтэй харагдана.

Нүүрээ сайн цэвэрлэх

Маскны өмнө будаг, тоосыг бүрэн арилгавал идэвхт бодис илүү сайн шингэнэ.

Өдөр бүр SPF 30+ тос

Хэт ягаан туяа арьсны коллагеныг задалдаг. Үүлтэй өдөр ч түрхэж, гадаа удвал 2 цаг тутамд давтаарай.

20 минут тутам

20 минут тутамд дэлгэцээс завсарлах

Удаан дэлгэц харах нь нүд, арьсыг ядраадаг. Завсарлагаар нүдээ амраагаарай.

7–8 цаг / өдөр

Өдөрт 7–8 цаг нойр

Бие, арьс, тархи шөнө унтах үедээ хамгийн идэвхтэй нөхөн сэргэдэг. Өдөр бүр нэг цагт унтаж сэрээрэй.

Хэрэглээ

Хэрэглэх заавар

Долоо хоногт 2–3 удаа, 7–10 минут — цэвэрлэсэн нүүрэнд.

Гадуур хэрэглэнэ · насанд хүрэгч

1 маск / долоо хоногт 2–3 удаа

  1. Уутнаас гаргаж дэлгээд, цэвэрлэсэн нүүрэндээ жигд байрлуулна.
  2. 7–10 минут амарч хүлээнэ.
  3. Маскаа авсны дараа үлдсэн эссенсийг хурууны өндгөөр нүүр, хүзүүндээ массажлан шингээж, чийгшүүлэгч түрхэнэ.
Маскийн онцлогЭссенсээр шингэсэн даавуун маск · маск бүрт 26 мл эссенс · нүдний орчныг хамарсан загвартай.

Долоо хоногт 2 удаа хэрэглэхэд нэг хайрцаг 2.5 долоо хоног орчим хүрэлцэнэ. Өдөр бүр хэрэглэж болно.

Ил тод байдал

Баталгаажуулах баримт

Монголд оруулсан цуврал бүрийг гаалийн мэдүүлгээр нь шалгах боломжтой.

  • Улсын бүртгэл Шаардлагагүй ангилалМонгол
  • Гаалийн мэдүүлэг 1 цуврал · гаалийн мэдүүлэгтэйСүүлийн импорт 2026.02.06
  • Хэрэглэх хугацаа 2028.07 хүртэлСүүлийн цуврал NG6B
01

Бүртгэлийн гэрчилгээ шаардлагагүй

Засгийн газар · Монгол

Энэ бүтээгдэхүүн Эмийн агентлагийн бүртгэлд хамаарахгүй ангилалд багтдаг тул бүртгэлийн гэрчилгээ шаардагдахгүй.

02

Гаалиар орсон цуврал

Засгийн газар · Гааль

Монголд оруулсан цуврал бүр гаалийн мэдүүлэгтэй. Савны ёроол дахь цувралын дугаараа доороос олоорой.

ЦувралИмпортХугацааГаалийн мэдүүлэгШалгах
NG6B 2026.02.06 2028.07 LSW2602058, LSW2606126, LSW2612518, LSW2616189, LSW2618839, LSW2620759 Шалгах →
Савныхаа цувралыг шалгах Цувралын дугаарыг оруулбал импорт, гаалийн мэдүүлэг, хэрэглэх хугацааг нь харуулна.

Хамт хэрэглэх

LAC Taut® цуврал

Маскаар эрчимтэй, серумаар өдөр бүр, коллаген уухаар дотроос нь — Taut® цуврал арьсыг бүх талаас нь дэмждэг.

БүтээгдэхүүнГол орцГол зорилгоҮнэ
LAC Taut Radiance+ коллаген маск — 5 маскЭнэ хуудас · 5 ш Коллагентай эссенс 26 мл 7 минутын эрчимт арчилгаа 160,000₮
LAC Taut Miracle нүүрний серум — 40 мл40 ш Коллаген · гиалуронат · витамин C Өдөр тутмын серум 186,000₮
LAC Taut Rejuvenate+ коллаген 50 мл — 8 шил8 ш RDS® коллаген 13,000 мг Дотроос нь чангалах 290,000₮
LAC Taut Hydrate — 60 капсул60 ш Hyabest® гиалуроны хүчил 120 мг Дотроос нь чийгшүүлэх 257,000₮

Тусламж

Түгээмэл асуулт

Хэрхэн хэрэглэх вэ?

Цэвэрлэсэн нүүрэндээ маскаа жигд байрлуулж 7–10 минут хүлээнэ. Авсны дараа үлдсэн эссенсийг нүүр, хүзүүндээ массажлан шингээж, чийгшүүлэгч түрхэнэ. Долоо хоногт 2–3 удаа хэрэглэнэ.

Хэдий хугацаанд үр дүн мэдрэгдэх вэ?

Анхны хэрэглээнээс л арьс чийгтэй, толигор, сэргэг болсныг мэдэрнэ. Тогтвортой үр дүнд долоо хоногт 2–3 удаа тогтмол хэрэглэж, Taut коллаген уухтай хослуулаарай.

Маскаа 10 минутаас удаан байлгаж болох уу?

Зөвлөмжит хугацаа 7–10 минут. Маск хатаж эхэлбэл эсрэгээрээ арьснаас чийг татаж болзошгүй тул хугацаандаа авах нь зүйтэй.

Өдөр бүр хэрэглэж болох уу?

Болно. Долоо хоногт 2–3 удаа хэрэглэх нь хэвийн дэглэм бөгөөд арга хэмжээний өмнө эсвэл арьс их хуурайшсан үед өдөр бүр хэрэглэж болно.

Хэн болгоомжтой хэрэглэх вэ?

Зөвхөн арьсанд хэрэглэнэ, нүдэнд хүргэхгүй, орсон бол усаар зайлна. Улайлт, загатнаа илэрвэл хэрэглээг зогсоож эмчид хандана. Мэдрэмтгий арьстай бол эхлээд багахан хэсэгт туршина. Жирэмсэн, хөхүүл эсвэл арьсандаа өөр эмчилгээ хэрэглэж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Арьсны халдвар, шархтай хэсэгт хэрэглэхгүй.

Бусад бүтээгдэхүүнтэй хослуулж болох уу?

Болно. Taut Rejuvenate+ коллаген ундаатай хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй. Маскгүй өдрүүдэд Taut Miracle серумаар арчлаарай.

Асуулт байвал хаашаа хандах вэ?

7570 3300 дугаарт залгах эсвэл wellness@lac.mn хаягаар бичээрэй.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй. Эм зүйчээс зөвлөгөө авах бол 7570 3300.

Найрлага

Гидролизжүүлсэн ба уусдаг коллаген, натрийн гиалуронат, сквалан, магнийн аскорбил фосфат (витамин C), токоферол (витамин E).

Орцуудын тайлбар →
Нэг савлагаанд
5 маск (26 мл тус бүр)
Хэлбэр
Эссенстэй даавуун маск
Хэрэглээ
Долоо хоногт 2–3 удаа, 7–10 минут
Үйлдвэрлэсэн
Япон

Гидролизжүүлсэн коллагенДалайн гүний загаснаас

Гол орц

Маск бүр RDS® коллагенаар баяжуулсан эссэнсээр нэвт шингээгдсэн. Ердөө 7 минутад арьсны бүтцийг сайжруулж, нүүрний хэлбэрийг тодотгон, гэрэлтүүлнэ.

Натрийн гиалуронатГиалуроны хүчлийн давс

Гол орц

Гиалуроны хүчлээс жижиг молекултай тул арьсны гүнд нэвчиж, ус татан барина. Арьсыг гүн чийгшүүлж, зөөлөн, дүүрэн харагдуулна.

СкваланАрьсны байгалийн тостой төстэй

Гол орц

Тослог мэдрэмж үлдээлгүй амархан шингэдэг чийгшүүлэгч. Арьсны хамгаалалтын давхаргыг тогтворжуулж, чийгийг түгжин, арьсыг уян зөөлөн байлгана.

Ашиг тус

Гол орцууд юу хийдэг вэ

Орцын нэр дээр дарж тайлбарыг нь харна.

  1. 01 Витамин C · E

    Витамин C (магнийн аскорбил фосфат) ба E-ийн антиоксидант хослол. Чөлөөт радикалаас хамгаалж, арьсны өнгийг гэрэлтүүлэн, уян хатан чанарыг дэмжинэ.

  2. 02 Глицерин

    Ургамлын тосноос гаргаж авдаг орц. Арьсны чийгийг нэмэгдүүлж, гөлгөр, зөөлөн болгон, цочирсон арьсыг тайвшруулна.

Бүрэн найрлага 1 орц

Water, butylene glycol, glycerin, soluble collagen, hydrolyzed collagen, betain, sodium dilauramidoglutamide lysine, sodium hyaluronate, magnesium ascorbyl phosphate, squalane, triethylhexanoin, phytosteryl/behenyl/octyldodesyl/lauroyl glutamate, tocopherol, citric acid, sodium citrate, sodium hydroxide, carbomer, xanthan gum, peg-40 hydrogenated castor oil, polyglyceryl-2 oleate, phenoxyethanol, methylparaben, ethylparaben.
Орц, найрлага Хэмжээ
Water, butylene glycol, glycerin, soluble collagen, hydrolyzed collagen, betain, sodium dilauramidoglutamide lysine, sodium hyaluronate, magnesium ascorbyl phosphate, squalane, triethylhexanoin, phytosteryl/behenyl/octyldodesyl/lauroyl glutamate, tocopherol, citric acid, sodium citrate, sodium hydroxide, carbomer, xanthan gum, peg-40 hydrogenated castor oil, polyglyceryl-2 oleate, phenoxyethanol, methylparaben, ethylparaben.

Бүрэн найрлага

Water, butylene glycol, glycerin, soluble collagen, hydrolyzed collagen, betaine, sodium dilauramidoglutamide lysine, sodium hyaluronate, magnesium ascorbyl phosphate, squalane, triethylhexanoin, phytosteryl/behenyl/octyldodecyl lauroyl glutamate, tocopherol, citric acid, sodium citrate, sodium hydroxide, carbomer, xanthan gum, PEG-40 hydrogenated castor oil, polyglyceryl-2 oleate, phenoxyethanol, methylparaben, ethylparaben.

Хадгалах

Нарны шууд тусгал тусахааргүй хуурай, сэрүүн орчинд хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Савлагаа

5-н ширхэг салпеткан маск./Net weight 26ml/0.88 fl oz x5./

Хэрэглэхээс зайлсхийх, эсвэл эмчтэй зөвлөх

LAC Taut® Radiance+ Premium Collagen Mask нь арьсыг чийгшүүлж, уян хатан байдлыг сайжруулан, гэрэлтсэн төрхийг бий болгоход зориулагдсан арьс арчилгааны бүтээгдэхүүн юм. Гэвч дараах тохиолдолд хэрэглэхээс зайлсхийх эсвэл болгоомжтой байх шаардлагатай:

Орц найрлагад харшилтай хүмүүс
Маскны орц найрлагад харшилтай бол хэрэглэхээс татгалзана уу. Гол орцуудад гидролизжуулсан далайн коллаген, глицерин, натрийн гиалуронат, оливын гаралтай сквален, витамин С багтдаг.
Эмзэг эсвэл харшламтгай арьстай хүмүүс
Хэрэв таны арьс эмзэг эсвэл харшламтгай бол хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. Зарим орц, тухайлбал сквален, зарим хүмүүст цочрол үүсгэж болзошгүй. Бүтэн хэрэглэхээс өмнө багахан хэсэгт туршилт хийхийг зөвлөж байна.
Жирэмсэн болон хөхүүл хүмүүс
Жирэмсэн эсвэл хөхүүл бол хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. Бүтээгдэхүүн нь гадуур хэрэглээнд зориулагдсан ч жирэмслэлт болон хөхүүл үеийн аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй.
Бусад гадуур эмчилгээ хэрэглэж буй хүмүүс
Хэрэв та бусад гадуур эмчилгээ хэрэглэж байгаа бол эмчтэй зөвлөлдөөрэй. Янз бүрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн харилцан үйлчлэл нь сөрөг нөлөө үзүүлэх эсвэл үр дүнг бууруулах магадлалтай.
Арьсны халдвар эсвэл шархтай хүмүүс
Арьсны идэвхтэй халдвар эсвэл шархтай хэсэгт маск хэрэглэхээс татгалзаарай. Маскыг гэмтсэн арьсанд хэрэглэх нь нөхцөл байдлыг дордуулах эсвэл цочрол үүсгэх эрсдэлтэй.

Хориглох заалт, анхааруулга

Зөвхөн арьсанд хэрэглэнэ, нүдэнд оруулахаас сэргийлнэ үү. Хэрэв нүдэнд орсон тохиолдолд усаар зайлаарай. Хэрэв арьсанд улайлт, өрөвсөл илэрсэн тохиолдолд эмчид хандана уу.

Энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эм биш. Өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.

Хамт авдаг

Энэ бүтээгдэхүүнийг авсан хүмүүс мөн авсан.

Гоо сайхан Stem C — 30 зөөлөн капсул

Хоккайдогийн цэвэр үүлдрийн адууны эхэс 400 мг — арьсыг дотроос нь дэмжинэ

30 шх
625,500₮ 695,000₮
Байнгын 10% хямдрал +10,424 LAC$
Гоо сайхан NMN нунтаг 1.5 г — 30 савхан

Эсийн эрч хүч, бодисын солилцоог NAD+ түвшнээр дэмжинэ

30 шх
683,100₮ 759,000₮
Байнгын 10% хямдрал +11,384 LAC$
Гоо сайхан Taut Rejuvenate+ коллаген 50 мл — 8 шил

13,000 мг RDS® коллаген, ихэс, AG иж бүрдэлтэй — арьсыг дотроос нь чангална

8 шх
290,000₮
Анх удаа авахад −5% +4,349 LAC$

Төрөл ижил бүтээгдэхүүн

Stem C — 30 зөөлөн капсул

Хоккайдогийн цэвэр үүлдрийн адууны эхэс 400 мг — арьсыг дотроос нь дэмжинэ

30 шх
625,500₮ 695,000₮
Байнгын 10% хямдрал +10,424 LAC$
Taut Hydrate — 60 капсул

Гиалуроны хүчлээр арьсны чийгшлийг дотроос нь сэргээнэ

60 шх
257,000₮
Анх удаа авахад −5% +3,854 LAC$
Taut Radiance коллаген — 120 шахмал

RDS® бага молекулт коллаген, глутатионтой — авч явахад хялбар шахмал

120 шх
185,000₮
Анх удаа авахад −5% +2,774 LAC$
160,000₮ +2,399 LAC$