LAC - Маркетингийн менежер (Сонирхол илэрхийлэх)
🌿 LAC гэж юу вэ?
LAC бол Олон Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний брэнд бөгөөд Монгол Улсад чанартай, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг. Гэхдээ бидний ажил зөвхөн бүтээгдэхүүн зарахад оршдоггүй. Бид мэдлэг өгдөг, зөв дадал төлөвшүүлж, урт хугацааны итгэлцэл бий болгодог.
📣 Энэ ажил юуны тухай вэ?
Маркетингийн менежерээр та LAC брэндийн дуу хоолой, өсөлтийг хариуцна:
- Маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
- Олон нийтийн сүлжээний контент төлөвлөж, удирдах
- Бичгийн болон видео контент бүтээх, багаа удирдах
- Сурталчилгааны кампанит ажил (Meta Ads г.м) төлөвлөж, үр дүнг хэмжих
- Дата, гүйцэтгэлд тулгуурлан шийдвэр гаргах
🔎 Бид хэнийг хайж байна вэ?
- Монгол хэл дээр сайн бичих, найруулах чадвартай
- Маркетингийн төлөвлөгөө гаргаж байсан туршлагатай
- Видео / дизайн контентийн ойлголтой (Canva, Adobe, CapCut г.м)
- Дата шинжилгээ хийдэг эсвэл суралцах хүсэлтэй
- Хариуцлагатай, суралцах хурдтай, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
Туршлага заавал шаардлагагүй — чадамж, хандлага, суралцах хүсэл бидэнд чухал.
* тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү