LAC - "Customer Care" мэргэжилтэн (Ажилд орох хүсэлт)

Хадгалагдаагүй
LAC Mongolia · Хэрэглэгчийн үйлчилгээ
💬 "Customer Care" мэргэжилтэн
Эм зүйч / амин дэм зүйч таныг хамтран ажиллахыг урьж байна
Цалин: 2,000,000₮-өөс эхэлнэУрамшуулал тооцогдоноУлаанбаатарБүтэн цаг
🌿 LAC гэж юу вэ?

LAC бол олон улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний брэнд бөгөөд Монгол Улсад чанартай, баталгаатай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Гэхдээ бидний ажил зөвхөн бүтээгдэхүүн зарахад оршдоггүй.

Бид мэдлэг өгдөг.
Бид зөв дадал төлөвшүүлэхэд төвлөрдөг.
Бид хэрэглэгчидтэйгээ урт хугацааны итгэлцэл бий болгодог.

Бид сүлжээ биш. Хүмүүсийг төөрөгдүүлэх аргаар борлуулалт хийдэггүй. Харин мэргэжлийн стандарт, зөвлөгөө, хариуцлага дээр суурилсан соёлыг эрхэмлэдэг.

Бидэнд «зүгээр нэг борлуулалтын ажилтан» хэрэггүй. Харин ажилдаа дуртай, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, тогтвортой орчинд өсөхийг хүссэн хүмүүс хэрэгтэй.

Ажлын үүрэг
1Шинэ хэрэглэгчийг үнэнч хэрэглэгч (VIP) болгох
2VIP хэрэглэгчдийг халамжилж, асуудлыг нь шийдвэрлэж, зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх; идэвх суларсан хэрэглэгчийг эргэн идэвхжүүлэх
3Бүтээгдэхүүний найрлага, хэрэглээ, тунгийн талаар зөв мэдээлэл өгч, тохирох амин дэм санал болгох
4Хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх
5Хэрэглэгчийн дата, мэдээлэл дээр ажиллах
Тавигдах шаардлага
✓Эм зүйч / амин дэм зүйч эсвэл эмнэлэг, хүнс, биохими, эрүүл мэндийн чиглэлийн боловсролтой бол давуу тал
✓Бүтээгдэхүүн, амин дэм, эрүүл мэндийн мэдлэгтэй эсвэл тогтмол суралцах хүсэл, эрмэлзэлтэй
✓Харилцааны өндөр ур чадвартай
✓Асуудлыг тайван, хүлээцтэй шийдвэрлэж чаддаг
✓Компьютер, ERP/CRM программ дээр ажиллах чадвартай
✓Тоон мэдээлэл дээр ажиллах чадвартай
✓Хариуцлага, ёс зүйтэй, шударга
✓Бие даан болон багаар ажиллах чадвартай
✓Сургалтын материал бэлдэж, сургалт явуулах чадвартай
🚀 Манай багт нэгдсэнээр та:
→Олон улсын стандарттай, мэргэжлийн орчинд ажиллах
→Амин дэм, эрүүл мэндийн гүнзгий мэдлэг эзэмших
→Тогтмол мэргэжлийн сургалтад хамрагдах
→Гүйцэтгэлд суурилсан урамшуулал (бонус)
→Карьерын тодорхой өсөлт, дэвших боломж
👇 Доорх анкетыг бөглөөрэй — ердөө 2 минут

* тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү

🎉 Хүсэлт амжилттай илгээгдлээ!



Таны хүсэлтийг хүлээн авлаа. Манай баг таны мэдээллийг нягтлан үзээд, тохирвол дараагийн шатны талаар холбогдоно.




АЛХАМ 1
3–5 ажлын өдөр
Бид таны анкет, CV-г хянана

АЛХАМ 2
Ярилцлага
Шалгарсан бол утсаар эсвэл биечлэн ярилцлага хийнэ

АЛХАМ 3
Сонгон шалгаруулалт
Тохирвол ажлын санал тавина