LAC - B2B менежер (Сонирхол илэрхийлэх)
🌿 LAC гэж юу вэ?
LAC бол Олон Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний брэнд бөгөөд чанартай бүтээгдэхүүнүүдийг эмийн сан, сүлжээ дэлгүүр, гэрээт борлуулагч зэрэг түгээлтийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Бидний өсөлтийн түлхүүр нь борлуулалтын түншүүдтэй бий болгосон урт хугацааны итгэлцэл юм.
📣 Энэ ажил юуны тухай вэ?
B2B менежерээр та LAC брэндийн түгээлтийн сүлжээг хариуцна:
- Эмийн сан, сүлжээ дэлгүүр, бөөний худалдаа, гэрээт борлуулагч зэрэг B2B сувгийг хариуцах, өргөжүүлэх
- Шинэ түнш, дистрибьютер олж, гэрээ байгуулах
- Одоо байгаа түншүүдтэй харилцаа тогтоож, дахин захиалга, борлуулалтыг өсгөх
- Борлуулалт, түгээлтийн зорилтыг биелүүлэх, хамрах хүрээг тэлэх
- ERP дата дээр тулгуурлан гүйцэтгэлийг хянах, тайлагнах
🔎 Бид хэнийг хайж байна вэ?
- Борлуулалт / B2B / түгээлтийн туршлагатай бол давуу тал
- Хэлэлцээр хийх, харилцаа тогтоох чадвар өндөр
- Зорилгодоо тэмүүлдэг, бие даан ажилладаг
- Компьютер, Excel, ERP дээр ажиллах чадвартай
- Жолооны үнэмлэх, өөрийн унаатай бол давуу тал
Туршлага заавал шаардлагагүй — чадамж, хандлага, эрч хүч бидэнд чухал.
* тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү