LAC - Ажилд орох хүсэлт
✨ Та 2–3 жилийн дараа өөрийгөө хаана харж байна вэ?
Зүгээр нэг ажилтан уу —
эсвэл хүмүүсийн эрүүл мэндэд бодитоор нөлөө үзүүлдэг мэргэжилтэн үү?
🌿 LAC гэж юу вэ?
LAC бол Олон Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний брэнд бөгөөд Монгол Улсад чанартай, баталгаатай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.
Гэхдээ, бидний ажил зөвхөн бүтээгдэхүүн зарахад оршдоггүй.
Бид мэдлэг өгдөг.
Бид зөв дадал төлөвшүүлэхэд төвлөрдөг.
Бид урт хугацааны итгэлцэл хэрэглэгчидтэйгээ бий болгодог.
Бид сүлжээ биш. Хүмүүсийг төөрөгдүүлэх аргаар борлуулалт хийдэггүй. Харин, мэргэжлийн стандарт, зөвлөгөө, хариуцлага дээр суурилсан соёлыг эрхэмлэдэг.
Бидэнд "зүгээр нэг борлуулалтын ажилтан" хэрэггүй. Харин ажилдаа дуртай, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, тогтвортой орчинд өсөхийг хүссэн хүмүүс хэрэгтэй.
🚀 Манай багт нэгдсэнээр та:
✓ Олон улсын стандарттай орчинд ажиллана
✓ Мэргэжлийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдана
✓ Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем
✓ Карьерын шатлал, удирдах түвшинд хүрэх боломжтой болно
✓ Өсөлт, сахилга бат, хариуцлагыг үнэлдэг соёлд ажиллана
🔎 Бид хэнийг хайж байна вэ?
Бид туршлагатай хүмүүсийг заавал шаарддаггүй.
Харин, дараах чанарууд бидэнд чухал:
- Өөрийгөө хөгжүүлэх шийдвэр гаргасан
- Хариуцлагатай
- Зөв хандлагатай
- Бусдыг ойлгож чаддаг
- Суралцах хурдтай
Манай багийн ихэнх гишүүд туршлагагүй эхэлсэн.
Гэхдээ, тэд суралцах хүсэлтэй байсан - Өнөөдөр тэд өссөөр л байна.
📈 LAC-д ажиллах нь…
| Энгийн ажил | LAC боломж |
| Тогтмол цалин авах | Гүйцэтгэлд суурилсан урамшуулал |
| Цаг өнгөрөөх | Карьер бүтээх замнал |
| Бүтээгдэхүүн зарах | Хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх |
| Түр зуурын ажил | Урт хугацааны өсөлт |
| Хүнийг шүүмжилдэг соёл | Процесс тулгууртай тул хүнрүү бурууг чихдэггүй соёл |
LAC-д ажиллах нь зүгээр нэг ажлын байр биш —
энэ бол өсөлтийн шийдвэр.
Хэрэв та:
- Эрүүл, тогтвортой соёлтой залуу компанид орох
- Мэргэжлийн түвшинд хөгжихийг
- 2–3 жилийн дараа өөр түвшинд хүрэхийг хүсэж байвал
энэ боломж танд зориулагдсан.
Доорх мэдээллийг үнэн зөв бөглөж илгээнэ үү. Бид сонгон шалгаруулалтыг нягт хийдэг бөгөөд шалгарсан ажил горилогчтой 3–5 хоногийн дотор холбогдоно.
🌱 Өсөлт бол шийдвэрээс эхэлдэг.
⚠️ ЧУХАЛ:
Бид таны асуултын хариуг хамгийн их анхаарч уншдаг. Товч, ерөнхий хариултууд (жишээ нь: “сонирхолтой санагдсан”, “ажил хайж байна”) нь дараагийн шатанд шалгарахад хангалтгүй байдаг. Харин:
✓ Яагаад энэ ажлыг сонгож байгаа
✓ 2–3 жилийн дараах зорилго
✓ Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө
✓ CV хавсаргах зэрэг нь дараагийн шатны ярилцлагад дуудахад чухал юм шүү.