LAC Subscription Program | Эрүүл мэнддээ тогтмол хөрөнгө оруулж, илүү их өгөөж хүртээрэй

Эрүүл мэнддээ “Илүү” хөрөнгө оруулаад “Илүү” хэмнээрэй

Та LAC-ийн Subscription хөтөлбөрт өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулах бүтээгдэхүүнээ сонгож бүртгүүлснээр - шаталсан хөнгөлөлт, үнэгүй хүргэлт, уян хатан сонголт болон бусад олон төрлийн давуу талуудыг авах боломжтой хөтөлбөр юм.

Олон Улсад зарагддаг үнээс 5-45% хүртэл хөнгөлөлт, цаашдаа тогтмол 20%-ийн урамшуулал
Автоматаар төлбөр татахгүй — дараагийн шийдвэрийг та гаргана
Үнэгүй хүргэлт, илүү хялбар захиалгын шийдэл
Ижил ангилал дотроо хэрэгцээндээ тохируулан солих боломж
Хөтөлбөрийн хугацааг өөрийн өдөрт хэрэглэх хэрэгцээнд тохируулан сонгох боломж
Хамтран ажиллагч байгууллагын нэмэлт хөнгөлөлт, урамшууллууд (coming soon)
Шаталсан урамшуулал
Тогтмол хэрэглээ бүр илүү өндөр хэмнэлт, илүү тогтвортой үр дүн авчирна
1-р цикл
5%
эхний урамшуулал
2-р цикл
10%
дараагийн шат
3-р цикл
15%
өсөлт үргэлжилнэ
4-р цикл
45%
онцгой санал
5+ цикл
20%
тогтмол гишүүний үнэ

Цикл гэдэг нь тухайн бүтээгдэхүүний бодит хэрэглээний хугацааг хэлнэ. Жишээ нь: 30 хоногийн хэрэглээтэй бүтээгдэхүүн авсан бол ойролцоогоор 30 хоногийг 1 цикл гэж тооцно. Та дараагийн худалдан авалтаа товлосон хугацаанаас +-7 хоног буюу 14 хоногийн дотор хийсэн тохиолдолд subscription урамшууллаа хадгалж үргэлжлүүлэх боломжтой.

Давуу талууд

Subscription-ийн гол давуу талууд

Subscription нь тогтмол хэрэглээг илүү хэмнэлттэй, хялбар, уян хатан болгоно. Ингэснээр та эрүүл мэндийн зорилгодоо илүү тогтвортой байдлаар хүрэх боломжтой.

💰

Шаталсан хэмнэлт

1-р циклээс 5%-ийн урамшуулал эхэлж, 4-р цикл дээр 45% хүртэл нэмэгдэнэ. Түүнээс хойш тогтмол 20%-ийн гишүүний урамшууллаар үргэлжилнэ.

🚚

Үнэгүй хүргэлт

Subscription хэрэглэгчид бүтээгдэхүүнээ илүү хялбар захиалж, хүргэлтээр авах боломжтой. Ингэснээр тогтмол хэрэглээг төвөггүй үргэлжлүүлэхэд тусална.

🔄

Уян хатан солих боломж

Хэрэгцээ өөрчлөгдвөл ижил ангиллын бүтээгдэхүүнүүдээс сонгон дараагийн циклдээ өөр сонголтоор үргэлжлүүлэх боломжтой.

Хяналт зөвхөн танд

Бид автоматаар төлбөр татахгүй. Зөвхөн сануулга илгээнэ. Дараагийн циклийг үргэлжлүүлэх эсэхээ та өөрөө шийднэ.

📅

Хугацаагаа өөрөө тохируулна

Та бүтээгдэхүүнээ өдөр тутмын хэрэглээндээ нийцүүлэн дараагийн циклийн хугацааг уян хатан сонгох боломжтой. Ингэснээр өөрт тохирсон хурдаар үргэлжлүүлэхэд илүү хялбар болно.

Хэрхэн ажиллах вэ

LAC Subscription Хөтөлбөр хэрхэн ажиллах вэ?

Эхлэхэд хялбар, үргэлжлүүлэхэд уян хатан. Та бүтээгдэхүүнээ сонгоод, дараагийн циклийн хугацаагаа тохируулж, хэрэгцээндээ нийцүүлэн үргэлжлүүлнэ.

1
Бүтээгдэхүүнээ сонгоно
LAC-ийн бүтээгдэхүүнээс өөрт тохирох ангилал, бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний багцаа сонгож анхан шатны худалдан авалтаа хийнэ.
2
Subscription-д бүртгүүлнэ
Энэхүү форумын доод хэсэгт байгаа бүртгэлийн хэсэгт бүртгүүлнэ (мөн LAC-ийн дэлгүүр дээр очиж бүртгүүлэх болон 79797998 дугаарт холбогдож бүртгүүлэх боломжтой)
3
Хөтөлбөртөө идэвхтэй оролцоно
Та өөрийн хөтөлбөрийн хугацаанд багтаж худалдан авалтуудаа хийж хөтөлбөртөө идэвхтэй оролцоно. Хөтөлбөрийн идэвхтэй хугацаанд бид танд дараагийн худалдан авалтын сануулгыг илгээж сануулах тул та мартана гэж санаа зоволтгүй (мэссэж, имэйл - тун удахгүй)
4
Хэрэгцээндээ тохируулан сольж болно
Ижил ангиллын, үндсэн үнээс ±10%-ийн хүрээнд байгаа бүтээгдэхүүн рүү уян хатан шилжиж хэрэглээгээ үргэлжлүүлэх боломжтой.
Төрөл

Ямар төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ?

Subscription-ийг LAC-ийн бүх бүтээгдэхүүн дээр үүсгэж болно. Энд бид танд жишээ болгон 3 төрлийн ангиллыг танилцуулж байна. Ангилал бүр дээр 4-5 бүтээгдэхүүний жишээ мэдээлэл харуулах бөгөөд энэ нь танд сонголтоо эхлүүлэхэд тусална. Хэрэв LAC-ийн бүх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл lac.mn вэбсайтаар зочлон бүрэн каталогоо үзэх боломжтой.

🧒
Хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөр
Хүүхэддээ тогтмол витамин, амин дэм авахад хүндрэлтэй байна уу? Энэхүү хөтөлбөр нь хүүхдийн тань өсөлт, хөгжил, нүд, тархи, хоол боловсруулах систем гээд бүх төрлийн асуудлыг дэмжих амин дэмийг тогтмол, хямд үнээр авах боломжийг олгох хөтөлбөр юм.
  • Өсөлт, хөгжил
  • Дархлаа ба хоолны дуршил
  • Тархи ба нүдний хөгжил болон бусад
Гоо сайхан, хөгшрөлтийн эсрэг хөтөлбөр
Орчны стресс, хөгшрөлтийг удаашруулах - илүү залуу, илүү эрч хүчтэй байхыг дэмжих шинжлэх ухаанаар баталгаажсан хөтөлбөрийг хайж байна уу? Та энэхүү хөтөлбөрөөр:
  • Арьс, гоо сайхныг дотроосоо дэмжих цогц шийдэл
  • Хөгшрөлтийг удаашруулах шинжлэх ухаанаар баталгаажсан шийдэл
  • Биеийг хоргүйжүүлэх, эрч хүчээр дэмжих хөтөлбөрүүдийг сонгох боломжтой
💪
Спорт, жингийн менежментийн хөтөлбөр
Та жин хасахад тань туслах эсвэл амьдралын идэвхтэй хэв маягаа дэмжих бүтээгдэхүүн хайж байна уу? Бид тогтмол эрүүл мэнддээ анхаарахаар зорьж буй хэрэглэгчиддээ энэхүү хөтөлбөрийг тусгайлан боловсруулсан билээ. Хэрвээ та:
  • Эрч хүч, гүйцэтгэлээ дэмжих
  • Идэвхтэй амьдралын хэв маягаа дэмжих
  • Үр дүндээ илүү оновчтой, шинжлэх ухаанд тулгуурласан аргаар хүрэхийг зорьж байвал энэхүү хөтөлбөрт хамрагдаарай.
🧩
Бусад хөтөлбөр
Танд эдгээр хөтөлбөрүүд тохирохгүй байна уу? Зүгээр дээ… Бид танд өөрийн хөтөлбөрийг боловсруулах боломжийг олгож байна. Үүнд:
  • Элэг, нарийвчилсан эрүүл мэндийн шийдэл
  • Тархи, нүдний эрүүл мэнд
  • Бусад
  • Хэрвээ та өөрт тохирсон хөтөлбөрийг боловсруулахыг хүсэж байвал дэлгэрэнгүй танилцана уу.
Бидний амлалт: LAC нь бүтээгдэхүүн бүрийг аюулгүй байдал, үр нөлөө, найрлагын чанарын зарчмаар сонгодог.
Safety — Аюулгүй байдал
Efficacy — Үр дүн ба үр ашиг
Potency — Чанар, найрлагын хүч
FAQ

Түгээмэл асуултууд

LAC Subscription Program гэж юу вэ?
LAC Subscription Program нь өөрт тохирсон бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэж, шаталсан хөнгөлөлт, хүргэлтийн давуу тал, уян хатан сонголтын боломж авах хөтөлбөр юм.
Subscription-ээр ямар ашиг хүртэх вэ?
Та 5%-45% хүртэл хөнгөлөлт эдлэх, цаашдаа тогтмол 20%-ийн урамшуулал авах, бүтээгдэхүүнээ илүү хялбар захиалах, хүргэлтээр авах, мөн ижил ангиллын бүтээгдэхүүн рүү уян хатан шилжих боломжтой.
Бүх LAC бүтээгдэхүүнд subscription хийж болох уу?
Тийм. Subscription-ийг LAC-ийн бүх бүтээгдэхүүн дээр үүсгэх боломжтой. Энэ хуудсанд зөвхөн жишээ болгон 3 ангиллыг танилцуулж байгаа бөгөөд хэрэв та бүх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл lac.mn вэбсайтаар зочлох боломжтой.
Subscription хийсний дараа өөр бүтээгдэхүүнд шилжих боломжтой юу?
Тийм. Та цикл бүр дээр ижил ангиллын бүтээгдэхүүнээс сонгон хэрэглэх боломжтой. Шинэ бүтээгдэхүүн нь анх авсан бүтээгдэхүүний үндсэн үнээс ±10%-ийн зөрүүтэй байж болно.
Цикл гэж юу вэ?
Цикл гэдэг нь тухайн бүтээгдэхүүний бодит хэрэглээний хугацааг хэлнэ.

Жишээ нь: 30 хоногийн хэрэглээтэй бүтээгдэхүүн авсан бол ойролцоогоор 30 хоногийг 1 цикл гэж тооцно. Цикл бүр дээр дараагийн урамшуулал нээгдэнэ.
Автоматаар мөнгө татагдах уу?
Үгүй. Бид автоматаар төлбөр татахгүй. Зөвхөн дараагийн худалдан авалтын хугацааг сануулна. Үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг зөвхөн та өөрөө гаргана.
Хөтөлбөрийг хүссэн үедээ зогсоож болох уу?
Тийм. Та хүссэн үедээ subscription хөтөлбөрөө зогсоож болно. Зогсоох үед танаас нэмэлт зардал, шимтгэл авахгүй.
Бүртгэл илгээсний дараа юу болох вэ?
Бид таны зорилго, сонирхож буй ангилал, бүтээгдэхүүний мэдээлэлд тулгуурлан тантай холбогдоно. Дараа нь танд тохирох бүтээгдэхүүн, хэрэглэх хугацаа, subscription эхлүүлэх хамгийн зөв хувилбарыг санал болгоно.