Эсүүд чинь хөгширдөг. NMN тэдэнд эргэж тэмцэх хүч өгнө.
Эмчлүүлэхээс эрүүл байх нь илүү хялбар. Насжилтын гол шалтгаан — эсийн эрч хүчний молекул NAD+ буурдагт оршино. LAC NMN нь NAD+ түвшинг сэргээж, эрч хүч, эрүүл мэндийг дотроос нь дэмжинэ.
- Эсийн түвшинд хөгшрөлтийг удаашруулна
- Эрүүл ДНХ болон эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ
- Тархи болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
- Энерги, бодисын солилцоог сайжруулна
✦ Үр дүнг 2 долоо хоногийн дотор мэдрэх боломжтой*
Өөрт тохирох багцаа сонго
VIP гишүүд худалдан авалт бүрдээ хямдрал эдэлж, LAC$ оноо цуглуулна. Хэдийд ч цуцлах, түр зогсоох боломжтой.
Яагаад NAD+ чухал вэ?
NAD+ нь бүх амьд эсэд байдаг, эсийн үйл ажиллагаа, бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай молекул. Энэ нь эсийн “цахилгаан станц” митохондрийг ажиллуулж, ДНХ-г засаж, мэдрэл, судсыг хамгаалж, нойрны хэмнэлийг зохицуулж, урт наслалтын ген (sirtuin)-г идэвхжүүлдэг.
NAD+ түвшин 30 наснаас эхлэн тогтмол буурч, 50 нас гэхэд залуу насныхаа тэн хагас орчимд хүрдэг. Энэ бууралт нь эрч хүч, эрүүл мэндийн доройтолтой шууд холбоотой.
NAD+ буурахад юу тохиолддог вэ?
NAD+-ийн бага түвшин нь хөгшрөлт болон насжилттай холбоотой эмгэгүүд (чихрийн шижин, зүрх судас, мэдрэлийн доройтол)-тэй холбоотой. Биед дараах “гүйцэтгэлийн уналт” илэрдэг:
✦ Сайн мэдээ: NMN, дасгал хөдөлгөөн, мацаг барих зэргээр NAD+ түвшинг сэргээх боломжтой.
NMN бие махбодод хэрхэн тусалдаг вэ?
Доорх үр нөлөө бүр нь эрдэм шинжилгээний судалгаагаар баталгаажсан. Эх сурвалж бүрийг шалгах боломжтой.
Булчингийн үйл ажиллагааг сайжруулна
- Булчингийн хүч, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлнэ PubMed↗
Sirtuin ген бидний наслалтыг хэрхэн уртасгадаг вэ?
NAD+-аар тэжээгдсэн sirtuin ферментүүд эрхтэн бүрт өөр өөр эерэг нөлөө үзүүлдэг. Энэ бол NMN-ийн үр нөлөөний бодит биологийн зураглал юм.
Тархи / Мэдрэл
Зүрх
Элэг
Өөхний эд
Нойр булчирхай
Араг ясны булчин
Эх сурвалж: PubMed 23870130 · UNSW–Harvard насжилтын судалгаа
Насжилтын эсрэг эмчийн залуу харагдах нууц бол NMN юм.
Яагаад NAD+-ийг шууд эсвэл В3 витамин уувал болохгүй вэ?
Хэрхэн, хэдийг уух вэ?
Өдөрт 1–2 stick-ийг дангаар нь, эсвэл жүүс, дуртай ундаандаа хольж уусгана. Нас, жингээс хамааран доорх тунг баримтална.
| Нас | 90кг-аас доош | 90кг-аас дээш |
|---|---|---|
| 45 хүртэл нас | 250–450мг1 stick | 400–500мг1 stick |
| 45–60 нас | 400–500мг1 stick | 450–900мг1–2 stick |
| 60+ нас | 450–900мг1–2 stick | 900+ мг2 stick |
Нунтгийн онцлог
- Цагаан өнгийн маш нарийн нунтаг
- Жүрсний зөөлөн амт — огт чихрилэг биш
- Хутгахад амархан уусна
- Хольсон ундаа цайвар, бараг өнгөгүй болно
Хэзээ уух вэ?
Өдрийн цагаар уухыг зөвлөнө — эрч хүчний нэмэгдэл өдрийн турш үр өгөөжтэй. Ходоод мэдрэмтгий хүмүүс бага зэрэг хоолтой хамт уувал болно. Хүнд, удаан шингэдэг хоолтой хамт уувал NMN-ийн хурдан шингэх чанарыг бууруулж болзошгүй.
LAC NMN хэнд илүү тохиромжтой вэ?
Тохиромжтой
- 40-өөс дээш насны хүмүүс
- Суумгай (хөдөлгөөн багатай) амьдралын хэв маягтай
- Наснаас хамаарсан илүүдэл жинтэй
- Цусан дахь сахарын асуудалтай
- Элэгний эрүүл мэндэд санаа зовдог
- Эрт хөгшрөлтийн шинж тэмдэгтэй
Болгоомжлох
Жирэмсэн, хөхүүл эх, ямар нэгэн эм байнга ууж байгаа, эсвэл архаг өвчтэй хүмүүс хэрэглэхээсээ өмнө эмчийн зөвлөгөө авахыг зөвлөж байна. LAC-ийн мэргэжлийн зөвлөхөөс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
Юу агуулснаа нуухгүй
Мэдлэгтэй хэрэглэгч найрлагыг уншдаг. Бид бүрэн ил тод — тун, агуулга, гарал үүсэл бүгд энд байна.
Найрлага — 1 stick (1.5г)
Ферментацийн дээд зэрэглэлийн арга
NMN-ийг үйлдвэрлэх хэд хэдэн арга бий. LAC нь ферментацийн арга-г сонгосон — энэ нь хамгийн өндөр агуулга, аюулгүй байдал, тогтвортой чанарыг өгдөг. Химийн аргаас ялгаатай нь органик хог үлдээдэггүй, байгальд ээлтэй, молекулын зөв бүтэц (chirality) өндөр.
NMN-ээс хамгийн их үр дүн авах нь
NMN бол шидэт эм биш — тогтмол хэрэглээ, зөв дадал хоёр нийлж үр дүнг бүрдүүлдэг. Бодит хугацаа болон анхаарах зүйлсийг доор эмхэтгэлээ.
Эхний шинж тэмдэг
Зарим хүн эрч хүч нэмэгдэж эхэлснийг мэдэрдэг. Бие махбодын хөгшрөлт, доройтлын түвшнээс хамааран хугацаа өөр байж болно.
Тодрох үе
Ихэнх хэрэглэгч энерги, нойрны чанар илүү тодорхой сайжирсныг мэдэрдэг.
Тогтвортой үр дүн
NAD+ түвшин тогтвортой өндөр болж, эрч хүч, анхаарал, ерөнхий сайн сайхан байдал илүү тод илэрдэг.
Урт хугацааны дэмжлэг
Эсийн түвшний үр өгөөж нь тогтмол, урт хугацааны хэрэглээгээр хамгийн сайн илэрдэг.
Үр дүнг нэмэгдүүлэх дадал
- Өглөө хэрэглэхNMN нь эрч хүчтэй холбоотой тул өдрийн эхэнд хэрэглэвэл байгалийн эргэлтэнд илүү нийцнэ.
- Хангалттай нойрNAD+-ийн байгалийн эргэлт нойртой нягт холбоотой. 7–8 цаг унтах нь үр дүнг дэмжинэ.
- Тогтмол хөдөлгөөнДасгал хөдөлгөөн эсийн NAD+ хэрэглээг идэвхжүүлж, NMN-ийн үр нөлөөг нэмэгдүүлдэг.
- Тэнцвэртэй хоол тэжээлХүнсний ногоо, уураг ихтэй хооллолт эсийн ерөнхий эрүүл мэндийг дэмжинэ.
- Архи, тамхинаас зайлсхийхЭдгээр нь NAD+-ийг хурдан хэрэглэж, эсийн ачааллыг нэмэгдүүлдэг.
Баталгаажуулах бичиг баримт
Бид үгэндээ биш, баримтдаа тулгуурладаг. Гуравдагч талын лабораторийн шинжилгээ болон чанарын гэрчилгээг доор бүрэн нээлттэй байршуулав.
Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн
Эрүүл Мэндийн Яамны эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний албан ёсны бүртгэлд бүртгэлтэй. Улсын бүртгэлийг доорх холбоосоор шалгаарай.
Шинжилгээний гэрчилгээ (CoA)
Багц бүрийн найрлага, тун, цэвэршилтийг баталгаажуулсан бичиг баримт.
Цэвэршилтийн шинжилгээ
99.95% цэвэршилтийг баталсан гуравдагч талын лабораторийн тайлан.
GMP гэрчилгээ
Үйлдвэрлэлийн олон улсын GMP стандартад нийцсэнийг гэрчилсэн бичиг.
Хүнд металлын шинжилгээ
Хар тугалга, кадми, мөнгөн ус зэрэг хортой бодис аюулгүй хэмжээнд байгааг батална.
Микробиологийн шинжилгээ
Нянгийн бохирдолгүй, хэрэглэхэд аюулгүйг баталсан лабораторийн тайлан.
Гарал үүслийн гэрчилгээ
Япон улсад үйлдвэрлэгдсэнийг баталгаажуулсан гарал үүслийн бичиг баримт.
Яагаад LAC NMN-г сонгох вэ?
NMN-ийг үйлдвэрлэх гурван үндсэн арга байдаг. LAC-ийн сонгосон ферментацийн арга яагаад хамгийн шилдэг нь болохыг доор харьцууллаа.
| Үзүүлэлт | Химийн арга | Ферментаци ★ | Ферментийн арга |
|---|---|---|---|
| Аюулгүй байдал | Бага | Өндөр | Дунд |
| Молекулын зөв бүтэц (chirality) | Бага | Өндөр | Өндөр |
| Органик хог үлдэгдэл | Тийм | Үгүй | Тийм |
| Байгальд ээлтэй | ✕ | ✓ | Дунд |
| Техникийн түвшин | Бага | Өндөр | Дунд |
★ LAC NMN нь ферментацийн аргаар үйлдвэрлэгддэг — өндөр агуулга, аюулгүй байдал, тогтвортой чанарын хамгийн сайн тэнцвэр.
Бодит үр дүн
“3 сар хэрэглээд өглөө босоход хөнгөн, өдрийн турш эрч хүчтэй болсон. Арьс минь ч илүү гэрэлтэж байна.”
“Жүрсний амт нь тааламжтай, уухад амар. Нойр маань сайжирсныг хамгийн түрүүнд мэдэрсэн.”
“Нунтаг хэлбэр нь капсулаас илүү таалагдсан. Цэвэршилт өндөр гэдэгт нь итгэж байгаа, дахин захиаллаа.”
Түгээмэл асуултууд
NMN-г хэрхэн хэрэглэх вэ?
Өдөр бүр 1 stick-ийг дуртай жимс, ус эсвэл шингэн зүйлтэйгээ хольж хэрэглэнэ. Тогтмол хэрэглэх нь хамгийн чухал.
Хэдий хугацааны дараа үр дүнг мэдрэх вэ?
Хүн бүрийн бие өөр тул харилцан адилгүй. Ихэнх хэрэглэгч эрч хүч, нойрны чанар 2–4 долоо хоногийн дараа, харин эсийн түвшний өөрчлөлт тогтмол хэрэглээгээр аажмаар илэрдэг.
Хэн хэрэглэж болохгүй вэ?
Хэрэв та жирэмсэн, хөхүүл, ямар нэгэн эм ууж байгаа эсвэл өвчтэй бол хэрэглэхээсээ өмнө эмчээсээ зөвлөгөө аваарай. LAC-ийн мэргэжлийн эмчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
Яагаад Япон үйлдвэрлэл гэдэг нь чухал вэ?
Япон улс нь хөгшрөлт, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. LAC NMN нь тэнд өндөр агуулга (99.95%), чанарын хатуу хяналттайгаар үйлдвэрлэгддэг.
Хэрхэн хадгалах вэ?
Нарны шууд тусгал тусахааргүй хуурай, сэрүүн орчинд, хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Хүргэлт хэрхэн явагддаг вэ?
Хот доторх хүргэлт 24–48 цаг, төлбөр 5,000₮. Захиалгын дүн 170,000₮-с дээш бол хүргэлт үнэгүй.
NMN-ийн шинжлэх ухаан
NMN болон NAD+-ийн талаар илүү гүнзгий мэдэхийг хүсвэл дараах судалгааны эх сурвалжуудаас уншаарай. Бид нуух зүйлгүй — шинжлэх ухаан нээлттэй.
NMN-ийн шингэлт ба NAD+ нийлэгжилт
Амаар уусан NMN хурдан шингэж, NAD+ болж хувирдаг; митохондри, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулдаг тухай тойм.
Тархины үйл ажиллагаа ба танин мэдэхүй
NMN нь танин мэдэхүйг сайжруулж, тархины товруу, мэдрэлийн доройтлыг бууруулах боломжтойг судалсан.
Судасны хөгшрөлт ба уян хатан чанар
NMN нь цусны судасны уян хатан чанарыг сэргээж, судасны хөгшрөлтийг эргүүлэх талаарх судалгаа.
Зүрхний бодисын солилцоо ба хамгаалалт
NMN нь зүрхний бодисын солилцоог сайжруулж, зүрхний дутагдлаас хамгаалах нөлөөг судалсан.
Булчингийн хүч ба тэсвэр
NMN-ийн хэрэглээ булчингийн хүч, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх нөлөөг судалсан.
Бодисын солилцоо ба өөх задрал
NMN нь өөх задралыг идэвхжүүлж, бодисын солилцоог сайжруулах, чихрийн шижингээс сэргийлэх нөлөө.
Sirtuin ген ба ДНХ засвар
NAD+ нь “эрүүл мэндийн харуул” болох sirtuin ферментийг тэжээж, ДНХ засварт гол үүрэг гүйцэтгэдэг.
Яагаад NAD+-ийг шууд уувал болохгүй вэ?
NAD+ молекул хэт том тул шууд шингэдэггүй — гэдэсний замд задардаг гэдгийг тайлбарласан судалгаа.
“Эмчлүүлэхээс сэргийлэх нь дээр”
Ms. Cynthia Poa эмч болохыг гэр бүл нь хүссэн ч 19 настайдаа эрүүл мэндийн сайн дурын ажил хийж байхдаа өвчнийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь олон хүнд тусална гэдэгт итгэсэн.
Тэрээр тэжээллэг байдал, эсийн эрүүл мэндийн шинжлэх ухааныг гүнзгий судалж, исэлдэлтийн стресс (oxidative stress) нь олон өвчний үндэс болохыг олж мэдсэн. Ингээд LAC — Leader in Antioxidative Control™ брэндийг үүсгэн байгуулжээ.
30 гаруй жилийн туршид антиоксидацийн чиглэлээр судалгаа хийсээр ирсэн түүний зорилго нэг хэвээр байна — хүмүүст эрүүл, чанартай амьдрахад нь туслах.
Аюулгүй байдал · Үр нөлөө · Потенц
LAC-ийн лого дахь гурвалсан тэмдэг нь хэрэглэгчдэдээ өгсөн гурван амлалтыг илэрхийлдэг. Бүтээгдэхүүн бүр эдгээр гурван зарчмаар бүтдэг.
Аюулгүй байдал
Бүх бүтээгдэхүүн хатуу шаталсан шинжилгээ, чанарын хяналтыг давдаг — хэрэглэгчийн сэтгэл амар байхын тулд.
Үр нөлөө
Өндөр чанартай орцоор, шингэц сайтай “алтан харьцаа”-гаар найруулсан тул үр нөлөө өндөр.
Потенц (хүчинтэй чанар)
Хамгийн сайн орцыг сонгож, чанарын нарийн хяналттайгаар үйлдвэрлэдэг тул амласан үр дүнгээ өгдөг.
20 гаруй жилийн туршлагатай, дэлхийд итгэл хүлээсэн брэнд
LAC (Leader in Antioxidative Control™) нь 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй, Сингапурт төвтэй V3 Brands группын нэг хэсэг. Орц найрлагаа АНУ, Япон, Франц, Австрали, Швейцарь зэрэг улсаас сонгон авдаг.
Эсийн эрч хүчээ сэргээх цаг болсон
Насжилтыг дотроос нь дэмжих шийдэл — өдөрт нэг л stick.
Захиалах — ₮644,974-с