Health Consultant / Борлуулалтын зөвлөх

LAC · 4 сарын өмнө
Opening closed.
Хэлтэс
Sales
Salary Range
₮ 2,000,000 - ₮ 2,500,000 / month
Ажлын төрөл
Full-time
Ирсэн анкет
256
Closed On
7 3-р сар, 2026

✨ Та 2–3 жилийн дараа өөрийгөө хаана харж байна вэ?

Зүгээр нэг ажилтан уу —
эсвэл хүмүүсийн эрүүл мэндэд бодитоор нөлөө үзүүлдэг мэргэжилтэн үү?


🌿 LAC гэж юу вэ?

LAC бол Олон Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний брэнд бөгөөд Монгол Улсад чанартай, баталгаатай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.

Гэхдээ, бидний ажил зөвхөн бүтээгдэхүүн зарахад оршдоггүй.


Бид мэдлэг өгдөг.

Бид зөв дадал төлөвшүүлэхэд төвлөрдөг.

Бид урт хугацааны итгэлцэл хэрэглэгчидтэйгээ бий болгодог.

Бид сүлжээ биш. Хүмүүсийг төөрөгдүүлэх аргаар борлуулалт хийдэггүй. Харин, мэргэжлийн стандарт, зөвлөгөө, хариуцлага дээр суурилсан соёлыг эрхэмлэдэг.


Бидэнд "зүгээр нэг борлуулалтын ажилтан" хэрэггүй. Харин ажилдаа дуртай, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, тогтвортой орчинд өсөхийг хүссэн хүмүүс хэрэгтэй.


🚀 Манай багт нэгдсэнээр та:

✓ Олон улсын стандарттай орчинд ажиллана

✓ Мэргэжлийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдана

✓ Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем

✓ Карьерын шатлал, удирдах түвшинд хүрэх боломжтой болно

✓ Өсөлт, сахилга бат, хариуцлагыг үнэлдэг соёлд ажиллана


🔎 Бид хэнийг хайж байна вэ?

Бид туршлагатай хүмүүсийг заавал шаарддаггүй.

Харин, дараах чанарууд бидэнд чухал:

  1. Өөрийгөө хөгжүүлэх шийдвэр гаргасан
  2. Хариуцлагатай
  3. Зөв хандлагатай
  4. Бусдыг ойлгож чаддаг
  5. Суралцах хурдтай

Манай багийн ихэнх гишүүд туршлагагүй эхэлсэн.

Гэхдээ, тэд суралцах хүсэлтэй байсан - Өнөөдөр тэд өссөөр л байна.


📈 LAC-д ажиллах нь…

Энгийн ажилLAC боломж
Тогтмол цалин авахГүйцэтгэлд суурилсан урамшуулал
Цаг өнгөрөөхКарьер бүтээх замнал
Бүтээгдэхүүн зарахХүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх
Түр зуурын ажилУрт хугацааны өсөлт
Хүнийг шүүмжилдэг соёлПроцесс тулгууртай тул хүнрүү бурууг чихдэггүй соёл


LAC-д ажиллах нь зүгээр нэг ажлын байр биш —
энэ бол өсөлтийн шийдвэр.


Хэрэв та:

  1. Эрүүл, тогтвортой соёлтой залуу компанид орох
  2. Мэргэжлийн түвшинд хөгжихийг
  3. 2–3 жилийн дараа өөр түвшинд хүрэхийг хүсэж байвал

энэ боломж танд зориулагдсан.

Доорх мэдээллийг үнэн зөв бөглөж илгээнэ үү. Бид сонгон шалгаруулалтыг нягт хийдэг бөгөөд шалгарсан ажил горилогчтой 3–5 хоногийн дотор холбогдоно.

🌱 Өсөлт бол шийдвэрээс эхэлдэг.

Opening closed.